Уншиж байна ...

Асфальтбетоны үйлдвэрт гэмтэл гарч, Толгойт, Нисэхийн тойргийн замыг засах ажил хойшлогджээ

Д.Янжиндулам, ikon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Толгойтоос Баянхошуу хүртэлх болон Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог зам хүртэлх засварын ажил хойшлогджээ. Эдгээр замын хөдөлгөөнийг өнөөдөр орой хааж, засвар шинэчлэл хийнэ гэж НЗХГ-аас мэдээлээд байсан юм.

Гэвч асфальтбетоны үйлдвэрт гэмтэл гарч, хольц үйлдвэрлэх боломжгүй болсон тул Толгойтын далан дагуу Баянхошуу хүртэлх авто замын ажил аравдугаар сарын 18-ны 23:00 цагаас аравдугаар сарын 21-ний өдрийн 06:00 цаг хүртэл хойшлогджээ.

зураг
 

Харин Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог зам хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замын гуравдугаар хэсгийн засварын ажил тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна.

зураг