Уншиж байна ...

“АПУ" компаниас 19-ийн үйлчилгээний төвийн баруун хойд уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр орой хаана

Б.Манлай
2 цаг 34 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

ХУД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “АПУ ХК”-ийн уулзвараас 19-ийн үйлчилгээний төвийн баруун хойд уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр буюу аравдугаар сарын 14-ний 23:00 цагаас 16-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэхээр болсныг мэдээллээ.

зураг
 

Харин “Хоме плаза"-гийн уулзвараас "И-Март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг маргааш аравдугаар сарын 15-ны 22:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. 

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗХГ-аас зөвлөв.