ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол тамирчид анх удаа "Mr.Olympia"-д өрсөлдлөө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 10 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Энэ сарын 10-13-ны хооронд бодибилдинг фитнесийн ноён оргил болох "Мистер Олимп" АНУ-ын Лас Вегас хотод болж өнгөрлөө.

60 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Жо Вейдерийн нэрэмжит тус тэмцээнд Монголын хоёр тамирчин өрсөлдсөн юм. 

Тодруулбал эрэгтэйчүүдийн "Physique" ангилалд А.Гантулга, эмэгтэйчүүдийн төрөлд Б.Уянга нар өрсөлдсөн байна.   

Уламжлалт бодибилдинг тэмцээний бусад ангиллаас ялгаатай нь Men's Physique ангиллын тамирчид тайзан дээрээ илүү энгийн, зөөлөн хөдөлгөөнтэйгөөр өөрийгөө харуулдаг. 

Шүүгчид оролцогчдын тайзан дээрх байдал, өөртөө итгэлтэй болон үзэгчидтэй харьцах, байлдан дагуулах чадварыг нь харгалзан үздэг. Оролцогчид ихэвчлэн фитнесс загвар, хэвлэлд нийцэхүйц тодорхой хэмжээний сэтгэл татам, өөртөө итгэлтэй байдлыг харуулах ёстой аж.

Самсон Дауда 2024 оны мистерээр тодров

зураг
 

Энэ жилийн "Мистер Олимп"-ын үндсэн төрөлд 19 тамирчин өрсөлдсөнөөс нигерь гаралтай Их Британийн тамирчин Самсон Дауда шүүгчдээс хамгийн өндөр оноог авчээ. Ингэснээр шинэхэн аварга 600,000 ам.долларын шагнал хүртэж байна. 

2014 оноос хойш бодибилдингээр хичээллэж буй С.Дауда өнгөрсөн жил гуравдугаар байрт орж байв. 

Тэгвэл манай тамирчин А.Гантулгын өрсөлдсөн эрэгтэйчүүдийн "Physique" ангилалд Их Британийн Райан Терри аваргалсан бол эмэгтэйчүүдийн төрөлд "Мисс олимп"-оор АНУ-ын Андреа Шау тодорлоо.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.168.8] 2024/10/15
БОРЦОЛСОН ХОНИНЫ ГУЛУУЗ ШИГ ЗАВААН
0 | 0 Хариулах
Зочин [202.131.245.194] 2024/10/14
Гайхалтай
2 | 0 Хариулах
Зочин [66.181.188.131] 2024/10/14
Хийморьтой монгол залуугын биеийг харах хувь тавилантай азтайл хүмүүс байнадаа
2 | 13 Хариулах
dasfasd [104.232.37.35] 2024/10/14
Za tgd ingeed tenegteed hudlaa sh**g**d bdiin. Mongol zaluu oroltsson l bn. Bolj l bn tgeel ter shd.
14 | 0 Хариулах
Зочин [66.181.188.131] 2024/10/14
zail muu hujaa mine
0 | 9 Хариулах
Зочин [202.55.191.130] 2024/10/14
хахаха
0 | 0 Хариулах
Зочин [66.181.171.156] 2024/10/14
naad tarhi tolgoigoo uzuul, arhichin bosoogoor hohie gdg bulgemiin mal uu
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.31] 2024/10/14
Тэнэгтээд бай, юу яасан хийморь, бие харах
0 | 0 Хариулах