Уншиж байна ...

"The Hu" хамтлагийн "Босоо заяат Монгол" амьд тоглолт Грэммийн эхний шалгаруулалтад нэр дэвшиж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

67 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол ирэх оны хоёрдугаар сарын 2-нд АНУ-ын Лос Анжелес хотод болно. 

Уг шагналд нэр дэвшигчдийг ирэх арваннэгдүгээр сарын 8-нд зарлах юм. Тэгвэл Грэммийн шагналд өрсөлдөхөөр нэрээ өгсөн уран бүтээлчдийг тодруулах эхний санал асуулга энэ сарын 4-нөөс 15-ныг дуустал үргэлжилнэ.  

Хүннү рок урсгалаар дэлхийд танигдсан "The Hu" хамтлагийн 2023 онд Англид болдог Гластонберигийн хөгжмийн наадамд толилуулсан "Upright Destined Mongol" (Босоо заяат Монгол)-ыг шилдэг амьд хөгжмийн тоглолт төрөлд нэр дэвшихээр хүсэлтээ өгчээ.

зураг
 

67 дахь удаагийн Грэммийн наадамд 2023 оны есдүгээр сарын 16-наас 2024 оны наймдугаар сарын 30-ны хооронд бүтээсэн уран бүтээлийг нэр дэвшүүлэх боломжтой.  

Тэдний нэр дэвшихээр өрсөлдөж буй шилдэг амьд хөгжмийн тоглолт ангилалд 456 хамтлаг, дуучин уран бүтээлээрээ нэр дэвших хүсэлтээ өгчээ. 

Эхний шалгаруулалтыг давбал хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхтэй болно. Эцсийн шалгаруулалт арванхоёрдугаар сарын 12-ноос нэгдүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжлээд ялагчийг хоёрдугаар сарын 2-нд зарлах аж.

Тус хамтлаг хэдхэн хоногийн өмнө "The Trooper" дууныхаа клипийг цахим сүлжээнд байршуулсан билээ.