ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанкны ерөнхийлөгч СЭЗИС-ийн оюутнуудад “Эдийн засгийн нөхцөл байдал” сэдвээр лекц уншив

ikon.mn
2024 оны 10 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Монголбанкнаас иргэд, олон нийтэд санхүү, эдийн засгийн мэдлэг олгох цогц арга хэмжээг хэрэгжүүлдэг бөгөөд энэ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн СЭЗИС-д зочилж багш, оюутнуудад “Эдийн засгийн нөхцөл байдал” сэдвээр лекц уншиж, мэдээлэл өгөв.

Энэхүү үйл ажиллагаа нь “Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд лекцийн төгсгөлд оролцогчдын сонирхсон асуултад хариулж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.

зураг
 

Монголбанк болон СЭЗИС нь Монгол Улсын санхүү, эдийн засгийн бодлого, хэрэгжилтийн судалгааг гүйцэтгэх чиглэлээр хамтарч ажиллаж ирсэн бөгөөд 2024 онд хоёр байгууллагын 100 жилийн ой давхцаж байгаагаараа онцлог юм.

Энэхүү түүхэн ойг тохиолдуулж Монголбанк, СЭЗИС-иас томилогдсон ажлын хэсэг нь “Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь”-ыг шинэчлэх, дахин хэвлүүлж, цахим хувилбарыг гаргах ажлыг гүйцэтгэж байна.

Тайлбар толийн цахим хувилбар нь энэ оны 11-р сарын 2-ны өдөр ашиглалтад орохоор төлөвлөгдөж байгаа аж.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ХАХА
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
dd [103.168.34.126] 2024/10/14
Монголд Банкир гэдэг бол мөнгө хүүлэх л сэтгэхүйтэй хүмүүс Одоо хөгж л дөө.Олон Улсад Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагч болохоос бүтээн байгуулагч нартаа хүүтэй мөнгө зээлдүүлж ашиг олдог банк огт байхгүй болсон.19 р зуунд бол Ёвроп Америкийн банкууд бүгд манайодоогийнх шиг байсан юм байна..
0 | 0 Хариулах
Зочин [192.82.66.139] 2024/10/14
Эдийн засагчид толгой муутай ! Манайд ямар олон эдийн засагч, эрх зүйч нар байна ! Тэглээ гээд өр барагдаж, өв нэмэгдсэн зүйл алга байгааг юу гэж тайлбарлах вэ? Ухсан хар нүх, утаатай хар машинууд л олшироод байгаа нь тодорхой ! Чанаргүй орон сууц нэртэй овоолсон цементний оронд үйлдвэр , эмнэлэг, цэцэрлэг сургуулиа бариад байж болохгүй байна уу ? Удахгүй орон сууц гүйхээ болиод барилгын компаниуд пампууралд ороод Хятад шиг ЭЗ уналтанд орж болзошгүй !
1 | 0 Хариулах