Уншиж байна ...

Энэ сарын сүүлийн долоо хоногийг "Бие даалтын долоо хоног" болгож, I ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулна

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын сайдын шуурхай хуралдаан болж, цаг үеийн асуудлаар хэлэлцлээ.

Энэ хичээлийн жилийн I улиралд 10 дугаар сарын сүүлийн долоо хоногийг бие даалтын долоо хоног байхаар бүтэц баталсан. Энэ хүрээнд I улирлын бие даалтын долоо хоногт нийслэлд, II улирлын бие даалтын долоо хоногт аймгуудад I ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулна. Уг үйл ажиллагааг зохион байгуулахаар Боловсролын яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд бэлтгэлээ сайтар хангахыг холбогдох албаныханд даалгав.

Мөн элсэлтийн шалгалтын босго шалгалт болох монгол хэл, бичгийн шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 10 дугаар ангиасаа эхлэн өөрийн сонголтоор өгөх боломжтой болгох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэхийг үүрэг болголоо.

 

Эх сурвалж: Боловсролын Яам