Уншиж байна ...

"Манай хүүхэд бусдад хутгалуулсан байна” гэх дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулж, гэмт этгээдийг илрүүлжээ

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 19 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Манай хүүхэд бусдад хутгалуулсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр бүртгэгдсэн байна. 

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 17 настай Д-н дал, нуруун тус газарт үл таних 17 настай, эрэгтэй “М” нь согтуурсан үедээ хоёр удаа хутгалж гэмтээснийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, илрүүлжээ. 

Иймд иргэд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хуулийн мэдлэгийг нь дээшлүүлж, хариуцлагыг ойлгуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулж байна.