Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

НИТХ-ын хүндэтгэлийн хуралдаанаар хотын даргыг нэр дэвшүүлнэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 10 сарын 14
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль болж дүн нь гараад буй. 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу сонгуулийн дүнгээр бүрдсэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр 13:00 цагт товлогджээ.

Хуулийн 46.5-д "Ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна. Анхдугаар хуралдааныг хуралдаанд хүрэлцэн ирсэн насаар хамгийн ахмад төлөөлөгч даргална" хэмээн заасан байдаг. 

Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн Засаг даргыг сонгох бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайд томилох юм. Аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх хүнд дараах шаардлагыг тавьдаг: 

  • дээд боловсролтой;
  • төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан;
  • шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
  • шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;
  • ялгүй байх.

Орон нутгийн сонгуулийн дүнгээр нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулсан Нийслэлийн Монгол Ардын Намын дарга Х.Нямбаатарыг хотын даргаар үргэлжлүүлэн ажиллуулах улс төрийн шийдвэр хэдийнээ гарсан. Харин НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн оронд шинэ хүн сонгоно, ингэхдээ анхдугаар хуралдаанаар бус дараа нь шийднэ гэх мэдээлэл байгаа юм.