Уншиж байна ...

Нарны гүүр, Чулуун овоо, ГХЯ-ны уулзварын хөдөлгөөнийг нээсэн бол өнөөдөр гурван байршилд зам засварлана

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 40 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод авто замын засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт засвар хийж эхэлсэн зарим замын хөдөлгөөнийг нээжээ.

Тодруулбал УБТЗ-ын өртөөнөөс Нарны гүүр, Гадаад Харилцааны Яамны уулзвараас Олимпын гүүр, Чулуун овооны тойргоос Дотоод Хэргийн Их Сургууль хүртэлх, Яармагийн “Фүүд сити” төвөөс “Номин моторс” хүртэлх, Хурдны замаас Архивын ерөнхий газар хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ авто замуудын засварын ажил дууссан байна.

Харин өнөөдөр буюу аравдугаар сарын 14-нд дараах замуудын хөдөлгөөнийг хааж, засвар шинэчлэлийн ажил хийх юм байна.

  1. Богд уулын арын авто зам буюу "Скай ресорт"-оос Их тэнгэр хүртэлх авто замыг 10 дугаар сарын 14-ний өдрийн 06:00 цагаас аравдугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд
    зураг
     
  2. Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог зам хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замын гуравдугаар хэсгийн засвар 10 дугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд
    зураг
     
  3. Сонгинохайрхан дүүргийн  4, 5 дугаар хороо, Толгойтын авто замаас далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг 10 дугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэхээр болсныг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ. Иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
    зураг