• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинэ дүрэмд цас орсон тохиолдолд өвлийн дугуйг заавал сольж тавьсан байх зэрэг зайлшгүй мөрдөх зүйлс бий"

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 26
iKon.MN

 Галт зэвсгийн тооллого болон шинээр мөрдөгдөх замын хөдөлгөөний дүрэмтэй холбоотой цаг үеийн асуудлаар цагдаагийн байгууллагаас хэвлэлийн бага хурал хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

Лицензийн төвийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат "Монгол Улсын галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн тооллого энэ сарын 12-нд эхэлсэн. Арга хэмжээ арванхоёрдугаар сарын 12-н хүртэл явагдана. 

Хоёр сарын хугацаатай үргэлжлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд Галт зэвсгийн тухай хууль, холбогдох журмын хэрэгжилтийг хангах, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж байгаа гал зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Гэрэл зургийг mpa.mn

Мөн цагдаагийн байгууллагын зүгээс улсын хэмжээнд галт зэвсгийн тооллогыг зохион байгуулж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллага иргэдэд ямар нэгэн чирэгдэлгүйгээр ажиллахаар зорьж байна. 

Галт зэвсгийг хуулиар хүлээсэн үүргийн дагуу бүртгүүлж оролцохыг иргэдээс хүсэж байна" гэлээ.

Иргэд болон хуулийн этгээд галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгслийг бүртгүүлэхдээ:

  • Галт зэвсгийн гэрчилгээ
  • Иргэний үнэмлэх эсвэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
  • Галт зэвсгийг аюулгүй байдлыг хангах биет байдлаар авч ирэн нийслэлийн иргэд бол Нийслэлийн цагдаагийн газар орон нутагт оршин суугаа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд бүртгүүлэх юм байна.

Галт зэвсэг эзэмшигч зайлшгүй сургалтад суусан байх ёстой. Сургалт долоо хоног бүр болдог бөгөөд хоёр хоногийн хугацаанд болдог байна. Бүртгэл арванхоёрдугаар сарын 12-ныг дуустал үргэлжилнэ гэв.

Иргэд, жолооч нар шинэ дүрмийн талаар legalinfo.mn сайтаас орж уншиж, танилцахыг иргэддээ зөвлөж байна

 

Тээврийн цагдаагийн албаны УСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат "2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгыг мөрдөж эхэлнэ.

Иргэд, жолооч нар шинэ дүрмийн талаар legalinfo.mn сайтаас орж уншиж, танилцахыг иргэддээ зөвлөж байна. Хэрэв шинэ заалтуудтай холбоотой бүр ойлгомжгүй зүйл байвал энэ талаар тээврийн цагдаагийн албанд ирж мэдээлэл авах боломжтой.

Шинэчилсэн найруулгын 60 төрлийн зүйл заалтыг зайлшгүй судлах шаардлагатай. Жишээ нь, цас орсон тохиолдолд заавал өвлийн дугуйг сольж тавьсан байх ёстой зэрэг зайлшгүй мөрдөх зүйлс бий.

​Шар тэмдэглэгээтэй уулзварууд дээр зөрчил илрүүлэгч камер нэмэгдэж тавигдана. Хэрэв цагдаагийн байгууллагад боломж байвал бид явган хүний гарц болгон дээр бусад улс орон шиг жижиг оврын камер тавьж суурилуулахаар санал хүргүүлсэн байгаа. Хэрэв ингэвэл гарц дээр зам тавьж өгдөггүй сахилгагүй жолооч нарын асуудал шийдэгдэж, жолооч нар хариуцлагажих боломж байна.

Дүрэм гэдэг нь эцсийн бүлэгт, иргэд зорчигчдын аюулгүй байдлын төлөө гардаг гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Bavj [103.229.122.85] 2018/10/27
Зуны дугуйтай машинд торгууль тавьж хөдөлгөөнд оролцуулахгүй бх хэрэгтэй. ОХУ. Д шууд торгодог. .энэ бол хүний төлөө ажил..
0 | 0 Хариулах
уншигч [59.153.112.197] 2018/10/27
овлийн дугуй авах монгогуй бол машин унахаа болибол яасийн! бусдын амь нас эд хоронгийг бодохгуй хар амиа бодох юм!
0 | 0 Хариулах
zochin [202.9.42.45] 2018/10/26
Huuli erh zuit tor baih ni zov l doo, gehdee ehleed huuhdiin suudliig tatvaraas choloolod, hen ch hanaas chanartai avah nohtsoliig ni burduulj ogood, daraa ni suudal avagui bol torgoj barih ni zov, shuud l hoorhii aav eejuudiig sogsoogod l aav eej ni huuhdee teverj garj ireed 3 uulaa tsagdaad zagnuulah ym, za zorchil gargajee torgood l yavuulchku uyaad l bna. Tsagdaa zuer l tatvar huraagch bolson, halaas ger ornii hulgaachaa bariad hohiroliig ni toluulj chadku l bga shde
0 | 0 Хариулах
Зочин [202.131.245.18] 2018/10/26
ЖИЖИГ ДУНДЫН ЗЭЭЛИЙГ БҮДГЭРҮҮЛЭХ МЭДЭЭЛЭЛ ҮҮ ККККК АМЖИХГҮЙЭЭЭЭ ЗА
1 | 1 Хариулах
Зочин [202.9.40.243] 2018/10/26
Za gugshuun ym bolgoniig ingj holboj tuilshrihaa l bolichih. Today mongold hun bolgon chmshig boljino
1 | 0 Хариулах
Зочин [64.119.20.31] 2018/10/26
Би мөнгөгүй ажилгүй байна халтуураар өвлийн дугй авч чадахгүй байна хэрэв өвлийн дугуйгүй байвал торгох юм уу шууд дээрэлхэчих юм байна л даа
0 | 2 Хариулах
Зочин [202.9.40.243] 2018/10/26
He he. Chi mongol ulsiin irgen bol huulia zaawal dagaj murdug estoi gedgee sana. Tgd mongold ajil zundo bolomj mash ih bgaa. 4 shine duguini une ulana gaiguishde. Tgd buur haltuur hiideg hun bol heden udur guriigeel te.
0 | 2 Хариулах
Босоо хөх Монгол ялна [175.38.117.60] 2018/10/26
Голын цагдаа босоо хөх Монгол гэх шив дээ?! Цагдаа нь хүртэл босоогоор гөхдөг байхад бид яаж хөгжих вэ дээ???
1 | 0 Хариулах
Зочин [103.111.68.50] 2018/10/26
Durmeeree yvbal chagtan tugjee hiihgui
1 | 0 Хариулах