Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Өвлийн дугуйг таваас дээш жил ашиглах, хадгалахад уян харимхайн шинж чанар алдагдаж, хатуурдаг"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаа хүйтэн, жавартай байгаагаас үүдэн замын гадаргуу цантаж, гулгаа үүссэн байгаа тул хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ.

Халтиргаатай замд хурдаа тохируулж яваагүйгээс шалтгаалан замын хажуугийн шон, авто замын тэмдэг тэмдэглэгээг мөргөх осол гарч байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт халтиргаатай замд хурдаа зөв тохируулаагүйгээс шалтгаалан шон мөргөж, хүний амь нас хохирсон ноцтой осол бүртгэгджээ.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд "Иргэд авто машиндаа өвлийн дугуйгаа хийсэн учир хурдтай явж байсан ч тоормос гишгээд зогсоно гэж иргэд бодоод байна. Өвлийн дугуй нь резинэн зөөлөн чанарын, зам дугуйн барьцалтын хувьд өргөн талбайгаар харьцдаг зориулалттай. Гэвч манай улсад худалдаалан борлуулж буй өвлийн дугуйнуудын ихэнх нь тухайн улсдаа 3-аас дээш жил ашиглагдсан байдаг. Харин резинэн дугуйг таваас дээш жил ашиглахад резиний уян харимхайн шинж чанар алдагдаж, хатуурдаг. 

Мөн өвөл дугуйг солихгүйгээр зун ашиглавал гулгах, тоормосны зам уртсах, зам дугуйн барьцалдах чанар мууддаг" гэлээ.

https://fb.watch/2SkmiqDfMp/