Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Д.Батсайханыг томилох уу

Н.Дэлгэр
2014 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Монголбанк

Төвбанкны нэг дэд ерөнхийлөгчөөр Төрийн банкны  гүйцэтгэх захирал Д.Батсайхан, хуучин  “Монгол шуудан” банкны дэд захирал асан  З.Нарантуяа нар яригдаж байгаа талаар  арилжааны банкныхан шивэр авир хийх болов. Одоо ажиллаж буй Тэргүүн дэд ерөнхийлөгч  Б.Жавхлан, эсвэл дэд ерөнхийлөгч Э.Батшугарыг  чөлөөлөх үү гэдэг нь тодорхойгүй ч АН-ын  фракцуудын дунд Д.Батсайхан, З.Нарантуяа  нарын нэгийг томилох асуудлаар зөрчилдөж  эхэлсэн гэх. Тэд хоёулаа АН-ын угшилтай.  

Д.Батсайхан нь “Алтан гадас”, нөгөө нь “Шонхор”  фракцын дэмжлэг хүлээж байгаа аж. Төвбанкныхнаас дэд ерөнхийлөгчөө өөрчлөх  гэж буй эсэхийг тодруулахад “Улс төрийн то- милгоо учраас бид энэ талаар мэдэхгүй” гэсэн  хариу өгсөн юм. З.Нарантуяагийн хувьд АН-даа нэр хүндтэй  гишүүдийн нэг төдийгүй 2008 онд УИХ-ын  сонгуульд Завханд нэр дэвшиж байсан, 2012 оны  УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болж 50 сая  төгрөгийн хандиваа өгч байжээ. Түүгээр зогсохгүй  хуульч хүний хувьд АН-аас Өвөрхангай аймагт  нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын  гишүүнээр батлуулахад идэвхтэй зүтгэсэн нэгэн  гэх юм билээ. Уг нь түүнийг 2012 оны УИХ-ын  сонгуулийн дараачаас л Монголбанкны дэд  ерөнхийлөгч болгоно гэж байсан бөгөөд эрх  баригч намынхан өдий болтол түүнд молиго  үмхүүлсээр байгаа бололтой.

З.Нарантуяа нь  ЗХУ-д хуульч мэргэжлээр сургууль төгсөж  ирээд Төвбанкны Хуулийн хэлтэс, Хяналт  шалгалтын газарт ажиллаж байжээ. Улмаар  АНУ-ын Колумбын их сургуульд санхүү,  эдийн засгийн чиглэлээр суралцаж  мастерын зэрэг хамгаалжээ. “Монгол  шуудан”, “Хадгаламж” зэрэг банкны дэд  захирлаар ажиллаж байсан гэнэ.

Д.Батсайханы хувьд ХААН банкны Завхан аймаг дахь салбарын захирлаас  тус банкны Гүйцэтгэх захирал болтлоо  дэвшсэн нэгэн. Түүнийг Монголбанкны  ерөнхийлөгч зүтгүүлж байгаа гэх.  Анх Завхан аймаг дахь ХААН банкны  салбарын захирал байхад нь тус банкинд  дээгүүр алба хашиж байсан нутгийн ах  нь төв рүү татсан гэдэг. Тэрбээр өнгөрсөн  оны нэгдүгээр сарын 24-нд Төрийн банкны  гүйцэтгэх захирлаар томилогдсон. Ингэж  ирснээсээ хойш банкны шинэчлэл нэрээр танил  тал, ах дүүсээ тус банкинд ажилд авч, мэдлэг  боловсролтой залуу боловсон хүчнүүдийг ажлаас  нь өөрчлөх, тушаал бууруулан хоморголон халж  байгаа хэмээн тус банкныхан ярьж байна. Банкны  шинэчлэл нэрээр Д.Батсайхан улс төрийнхний  болон найз нөхдийнхөө гуйлгыг биелүүлсээр энэ  банк өнөөдөр хаана ч байхгүй данхар бүтэцтэй  болжээ. Нийт 66 газар, хэлтэстэй банк ганц  Монголд ч биш дэлхийд ч байхгүй л болов уу. 66  газар, хэлтэс гэдэг бол 66 захирал, дарга, тэдний  дор байгаа хамгийн багадаа 66 орлогч, дэд  захирал, 66 туслах, нарийн бичиг гэсэн үг. Энэ нь  төр цомхон бүтэцтэй байна гэсэн шинэчлэлийн  Засгийн газрын бодлоготой зөрчилдөж байгаа  бус уу. Хамгийн ойрын хэдхэн жишээнээс дурдвал,  Дорноговь аймгийн Замын-Үүдийн салбарын  ажилтнуудыг хоморголон халжээ. Нэг өдрийн  дотор тушаал гаргаж, салбарын захирал Байгалмаа тэргүүтэй 13 хүнийг халсан шалтгаан  нь тэдний боловсролтой холбоотой юм байх.

Жишээлбэл, бичиг хэргийн ажилтан, жолооч  зэрэг ажилчдыг дээд боловсролгүй,төрийн  албанд дээд боловсролгүй хүн ажиллах ёсгүй  гэжээ. Анх ажлаа аваад “цэвэрлэгээ” нэрээр  Төрийн банкны бүх захирлыг халахад хоёрхон  хүн захирлын суудалдаа үлдэж байсан аж. Түүний  нэг нь банкны Улаанбаатар хотын үйл ажиллагааг  хариуцсан захирал, Д.Батсайханы ангийн анд  Алтанчимэг гэнэ. Харин түүний томилсон хүмүүсийн зарим нь  танил тал, ах дүү нар нь юм байна. Тухайлбал, Төрийн банкны Хан-Уул салбарын захирлаар  нэгэн найзынхаа хүүг томилсон гэнэ. Шинээр  томилогдсон захирал нь ХААН банкны Орхон  аймаг дахь салбарын теллерээр ажиллаж байгаад  шууд Төрийн банкны салбарын захирал болж  байжээ.

Төрийн банкны Хүний нөөцийн газрын захирал Ичинхорлоо нь Д.Батсайханы ойрын  хамаатан, Хяналт шалгалтын газрын захирал  Баасандорж нь Д.Батсайханы эхнэрийн төрсөн  дүү гэдгийг банк даяараа шивэр авир гэлцэж  байна. Тэрбээр тус банкны захирлаар ирмэгцээ  хуучин ТУЗ-ийн гишүүдээ хууль бусаар шаг нал  авсан хэмээн хардаж, Ж.Отгонбилэг, Б.Ганболд, Н.Ганцоож зэрэг захирлыг албан ту шаалаа  ашигласан гэж АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн  гэнэ. Гэвч АТГ-аас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй  хэмээн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж Орлогч  захирал Б.Ганболдыг эргүүлж ажилд нь томилж  байжээ. Монголбанкны дэд ерөнхийлөгчийн зөөлөн  суудлын чимээ сонссон Д.Батсайхан улстөрчид,  тэр дундаа АН-ын нөлөө бүхий гишүүдэд  тоогдохын тулд, мөн хэд хэдэн том банк нийлсэн  Төрийн банкны хувьчлалыг тус намынханд  ашигтай байлгахын тулд “банкны шинэчлэл”  нэрийн дор ид хийж бүтээх насандаа яваа, авьяас  чадвартай залуусыг хоморголон “туг тахиж”  байна гэж банкныхан нь өгүүлэв. Энэ үйлдэл нь  хэрээс хэтэрч байгаа тухай ч ярьж байна.