ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Золбаяр: 21 аймагт "Тэрбум мод" хөтөлбөрийн нэрэмжит Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 10 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, зөвлөх Н.Батхүү, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар хамтран мэдээлэл өглөө.

Монгол Улсын шадар сайдаар ахлуулсан Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Үндэсний хорооноос 2023 гуравдугаар сарын 14-ний өдөр тогтоол баталсан. Үүгээр тэрбум мод тарих бэлтгэл ажил, стратегийн төлөвлөгөөг баталсан юм.

Үүний дагуу 2021-2024 оныг эхний үе шат буюу бэлтгэл ажлыг хангах, 2025-2027 онд эрчимжүүлэх үе шат, 2027-2030 онд мод тарих үйл явцыг илүү өргөнөөр хийхээр төлөвлөсөн байна.

Тэгвэл 2021-2024 оны эхний үе шатын явцын талаар Ойн газрын дарга Б.Оюунсанаа "Тэрбум мод тарих хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 84 сая мод тариад байна.

Мөн аймаг, нийслэлийн албан газруудтай мод тарих гэрээ байгуулсан. Тэд нийт 680 сая мод тарихаас 38.4 саяыг нь тарьсан байна. Мод тарих төлөвлөгөөнд өгсөн тоотой нь харьцуулбал 5.7%-тай гэсэн үг.

Тодруулбал Сэлэнгэ аймаг 20 сая мод тарих амлалт өгснөөс 84%-ыг нь биелүүлсэн байхад Говь-Алтай, Дорноговь аймагт энэ үзүүлэлтээр сүүл мушгиж байна.

Түүнчлэн "Тэрбум мод" хөдөлгөөнд уул уурхайн салбараас 22 байгууллага оролцож буй. Тэд өнөөдрийн байдлаар 33 сая мод тарьжээ. Тухайлбал "Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэр 4.1 сая мод тарьснаараа бусдыгаа манлайлж байна.

Сүүлийн гурван жил мод тарих бэлтгэл ажлыг хангасан. Тиймээс 2025 оноос томоохон хэмжээний талбайгаар нь мод тарих ажлыг зохион байгуулна. 

Мод тарьж ургуулахаас гадна ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 341 мян.га талбайд хийснээр 1.9 тэрбум модыг доройтолд өртөн, хатаж хуурайших эрсдэлээс хамгаалж чадлаа.

Энэ онд ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох судалгааны ажлыг 16 аймгийн 98 сумын 2.5 сая га талбайд хийж, 490.4 мянган га талбайд голомт үүсээд байгааг тогтоосон" гэж ярьсан юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүний дараа Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Батхүү "Энэ хөтөлбөрийн хүрээнд 452 аж ахуйн нэгж байгууллага мод үржүүлгийн ажил хийж байна. Бид нэг жилийн дотор 100 сая тарьц, суулгалтын нөөцтэй болох зорилго тавьснаас одоогийн байдлаар 62.9 сая тарьц, суулгалтын нөөц бүрдүүлсэн.

Мөн хүний нөөцөө бэлдэх шаардлага бидэнд тулгарч буй. Энэ хүрээнд 1,000 сургагч багштай болох зорилго тавьсан. Ойн мэргэжлийн дээд боловсрол олгодог сургуульд одоогийн байдлаар 300 орчим хүн суралцаж байна.

Түүнчлэн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнод аймагт эрчимжүүлсэн сургалт явагдаж байна. Өнгөрсөн жил 600 орчим суралцагчид байсан бол энэ хичээлийн жилд 300 гаруй хүн шинээр суралцахаар бүртгүүлжээ" гэж онцоллоо.

Хурлын төгсгөлд Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр цаашид хийгдэх ажлын талаар товч мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "21 аймагт "Тэрбум мод" хөтөлбөрийн нэрэмжит Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлж байна. Мөн "Нэг сургууль-Нэг төгөл" хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Энэ хөтөлбөрийг олон улсад амжилттай хэрэгжүүлсэн туршлага бий. Тухайлбал БНСУ, Герман зэрэг ойжуулалт өндөр хөгжсөн орнуудад хэрэгжүүлсэн туршлага дээр үндэслээд Монголд хэрэгжүүлэх юм.

Энэ хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ойр орчмыг ойжуулж, цэцэрлэгжүүлснээр хүүхэд наснаас нь эхлээд иргэдэд зөв ойлголт өгөх ач холбогдолтой.

Цөлжилтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахаар ундны усны ойр орчмыг ойжуулах арга хэмжээ авна. Эхний ээлжид жижиг гол горхи, усны нөөцийг нэмэгдүүлэх замаар Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймаг тав хүртэлх, бусад аймгуудад 10 хүртэлх голын урсац, булаг, эх болон татмыг ойжуулахаар төлөвлөсөн" гэж ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.114.234] 2024/10/9
Хүрэлсүхийн зурагтай урагдаж халтартсан хулдаасан баннертай аймаар шорон шиг том төмөр хашаанд хэдхэн үхсэн мод эргэн тойрон гялгар уут хог ийм л юм болох бхдаа
1 | 0 Хариулах
Палестин мандтугай [79.117.106.197] 2024/10/9
Шавьжтай тэмцэнэ гэдэг нь хамгийн тэнэг хүний ажил шүү дээ 😡Та нар мэтийн мулгуунуудаас болж зөгий устаад байгаа юм
0 | 0 Хариулах
Зочин [202.131.232.156] 2024/10/9
Ацнууд аа, наадхаа хувийн хэвшилдээ өгөлдөө
2 | 0 Хариулах
Палестин мандтугай [79.117.106.125] 2024/10/9
Цөлжилт бол байдаг л байгалийн үзэгдэл шүү дээ!!
1 | 0 Хариулах
Палестин мандтугай [79.117.106.125] 2024/10/9
Уур амьсгалын өөрчлөлт гэсэн хулхи тэнэглэлээ зогсоогоочээ! Судлаачид нь наадхыг чинь худлаа мунхруулга гээд байгаа!одоо болноо
0 | 0 Хариулах
иргэн [103.57.92.48] 2024/10/9
Хоосон яридаг монголоо гэж
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.52] 2024/10/9
Хотдоо мод тарьмаар байнаа. Хүн ам шигүү газрууддаа таривал иргэдийн эрүүл мэнд, байгаль орчин хоёрт хоёуланд нь маш хэрэгтэй байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.244.53] 2024/10/9
Тарьсан/суулгасан модноос хэд нь ургаж байгаа юм бол доо? Чанарт анхааръя.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.251] 2024/10/9
Цаг уурын өөрчлөлт, байгалийн тэнцвэр алдагдаж байгаагаас харахад хэдэн жилийн дараа явж явж нэг мод ч гэсэн ашиг тусаа өгөх шинжтэй байна шүү
0 | 1 Хариулах
Палестин мандтугай [79.117.106.125] 2024/10/9
Та мунхарчээ
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.83] 2024/10/9
ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ХҮРТЭЛ “ҮНДЭСНИЙ” ТОДОТГОЛ ӨГӨХ ЮМ УУ ? 😛😛😛
1 | 0 Хариулах
Зочин [202.179.18.2] 2024/10/9
Мод тарьж болно. Модонд орсон хөрөнгийн тайлангаа нэг бүрчлэн тавих хэрэгтэй байна.
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.16] 2024/10/9
Ёоо манай агуу удирдагч аймаг болгонд Ухны хүүхдийн нэрэмжит, Ухны хүүхдийн хөшөөтэй цэцэрлэгт хүрээлэнтэй болж дээ. Гар буутай ёслоод алхаж байгаа хөшөөг төрсөн нутгийнх нь цэцэрлэгт хүрээлэнд босгоно шүү
2 | 0 Хариулах
Зочин [66.181.191.70] 2024/10/9
Хүүхдийн паркийг Рио Тинто гоё болгож зассан шиг л юм хийгээрэй дээ. Тэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шиг балай юм хийж болохгүй шүү. Дарга нар нь чадваргүй байж УИХ, ИТХ-д нэр дэвшихийг нь яана даа
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.198] 2024/10/9
Өнгөрсөн 24 жил ёстой амжсангүй ээ. одоо ирэх 4 жилд яг л хийнэ гэнэ ээ. би лав итгэж бна өө
2 | 0 Хариулах