Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон ХХААХҮ-ийн яам хамтран Эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна

ikon.mn
2024 оны 10 сарын 1
IKON.MN
Зураг зураг

Дэлхийн 150 гаруй оронд, 50 гаруй хэл дээр тэмдэглэдэг Дэлхийн хүнсний өдөр нь НҮБ-ын ХХААБ-ын үүсгэн байгуулагдсан ойн баяр юм. Энэ жил "Хүнсээр хангагдах эрхийг илүү сайн сайхан амьдрал, ирээдүйн төлөө хангая" уриа дор зохиогдож байна.

НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран 7 дахь жилдээ зохион байгуулж буй Эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна.

“Хүнсээр хангагдах эрх” сэдвээр энэ жилийн эсээ бичлэгийн уралдаанд оролцоорой. Эсээ бичлэг хүлээж авах сүүлийн хугацаа 10-р сарын 6-ны 18:00 цаг хүртэл 📩FAO-MN@fao.org цахим шууданд хүлээн авна.

Цахим шуудан илгээх жагсаалт:

🌐Эсээ бичлэгийн PDF эсвэл WORD file

🌐Овог нэр

🌐гар утасны дугаар

🌐харьяа сургууль

🌐эцэг эх, асран хамгаалагчийн утасны дугаар

СЭДЭВ, АГУУЛГА

Эсээ бичлэгийн үндсэн сэдэв: "Хүнсээр хангагдах эрх"

Нийт малчид, тариаланчид дэлхийн хүн амын хэрэгцээнээс давсан хэмжээний хүнс үйлдвэрлэж байгаа ч өлсгөлөн байсаар байна. Улс төрийн мөргөлдөөн, олон удаагийн цаг агаарын цочрол, эдийн засгийн уналтын улмаас 783 сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байна. Үүний дийлэнх нь нэн эмзэг бүлгийн хүмүүс буюу тэр дундаа тариаланчид, малчид байгаа нь дэлхийн улс орнуудад тэгш бус байдал улам гүнзгийрч байгааг харуулж байна.

Хоол хүнс бол агаар, усны дараа орох хүний анхдагч хэрэгцээ бөгөөд хүн бүр хангалттай, зохистой хүнсээр хангагдах эрхтэй. Хоол хүнстэй байх, амьд явах, эрх чөлөөтэй байх, хөдөлмөрлөх, сурч боловсрох эрхүүдийг Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон хууль ёсны олон улсын хоёр гэрээнд тусгасан байдаг.

Бид яагаад Дэлхийн хүнсний өдрөөр “хүнс” -ийг онцолж байгаа вэ? Хүнс гэдэг нь олон нэр төрлийн, шим тэжээлтэй, хүртээмжтэй, хүрэлцэхүйц, мөн аюулгүй байх утга санааг илэрхийлдэг. Тариалангийн талбай, хүнсний дэлгүүр, бидний зоогийн ширээнд олон нэр төрлийн тэжээллэг хүнс байх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.

Дэлхийн хүн амын 42 хувь буюу 3.1 тэрбум гаруй хүн эрүүл хоол, хүнс худалдан авч чадахгүй байна. Эрүүл бус хооллолт нь улс орон, нийгэм эдийн засгийн байдлаас үл хамааран тураал, эрдэс бодисын дутагдал, таргалалт зэрэг бүх төрлийн шим тэжээлийн дутагдлын гол шалтгаан болдог. Нэн эмзэг бүлгийн хүмүүс зөвхөн хоол хүнсний наад захын хэрэгцээгээ л хангаж, эрүүл биш ч хямд хоол хүнсийг хэрэглэхээс өөр аргагүй байдаг бол, зарим бүлэг хүмүүс худалдан авах боломжтой ч эрүүл, шинэ, олон нэр төрлийн хүнс зах зээлд хүртээмжгүй байх нөхцөлд амьдарч, зарим нь харин эрүүл хооллолтын талаар хангалттай мэдлэг, мэдээлэлгүйгээс эрүүл бус хооллож байна.

ХЭН ОРОЛЦОХ ВЭ

✏️Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид

ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

1️⃣Тэргүүн байр - 1: Батламж, дурсгалын зүйл.

2️⃣Дэд байр - 2: Батламж, дурсгалын зүйл.

Шалгарсан эссег НҮБ-ын ХХААБ-аар дамжуулан олон нийтэд хүргэнэ.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

✅Эсээ нь сэдэв, агуулгад нийцсэн байх

✅Асуудал хөндсөн байх

✅Шинэлэг санаа дэвшүүлсэн байх

✅Бусдын оюуны бүтээлийг хүндэтгэж, эх сурвалжийг тодорхой заасан байх

✅Үгийн тоо 500-aac хэтрэхгүй байх

✅Зөв бичих дүрмийн болон найруулгын алдаагүй байх

❌Шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй материалыг шалгаруулалтад оруулахгүй.

ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Дараах шалгуураар дүгнэж нийт оноогоор байр эзлүүлнэ. Үүнд:

👍Найруулга, зөв бичих дүрмийн алдаа, үгийн тоо (1 оноо);

👍Сэдэв, агуулгад нийцсэн байдал (3 оноо);

👍Тулгамдсан асуудал хөндсөн байдал (3 оноо);

👍Шинэлэг санаа, шийдэл дэвшүүлсэн байдал (3 оноо).

#WorldFoodDayEssayContest