ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Өөх шатааж, цусан дахь сахарын хэмжээг бууруулахад богино давтамжтай мацаг барих үр дүнтэйг судлаачид тогтоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өдөр бүр наймаас арван цагийн хугацааны завсартай хооллох нь жинг бууруулж, цусан дахь сахарын хэмжээг бууруулахад тустайг шинэ судалгааны үр дүн харуулжээ.

Тухайлбал “Intermittent fasting” гэж олон улсад нэрлэгддэг богино хугацааны давтамжтай мацаг барих арга хүний эрүүл мэндэд, ялангуяа бодисын солилцооны эрүүл мэндэд сайн нөлөөтэйг өчигдөр “Annals of Internal Medicine” анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны үр дүн харуулсан юм.

Мацаг барих ийм аргыг сүүлийн жилүүдэд урлаг соёлын алдартнууд, нэртэй бизнесмэнүүд түгээмэл хэрэглэдэг болсон.

Үүний гол санаа нь юу идэх идэхгүйдээ биш, хэзээ идэх вэ гэдэгт оршдог.

Өөрөөр хэлбэл хоногийн тодорхой цаг хугацааны завсарт ямар ч хоол хүнс хэрэглэлгүй тэвчих тухай ойлголт юм.

Сан Диего дахь Калифорнийн Их сургуулийн анагаах ухааны сургууль, Биологийн Судалгааны Солк Хүрээлэнгийн хамтарсан баг бодисын солилцооны синдромтой хүмүүст мацаг барих яаж нөлөөлдгийг судалжээ.

Бодисын солилцооны синдромд цусан дахь сахарын хэмжээ өндөр, биеийн өөхлөлтийн түвшин өндөр зэрэг шинж тэмдгүүд багтдаг.

Судлаачид ийм эрүүл мэндийн асуудалтай 108 хүнийг гурван сарын турш ажиглажээ. Тэд дунджаар 50 гаруй настай хүмүүс байсан байна.

Туршилтад оролцогчдын тал нь өөрийн дадал зуршаар хооллодог болон эрүүл хооллолтын дэглэм баримталдаг хүмүүс байжээ.

Нөгөө тал нь бас ижил холимог хоолны дэглэмтэй хүмүүс боловч өдөр бүр 8-10 цагийн хугацаатай мацаг барих зааврыг дагаж байсан байна.

Туршилтын төгсгөлд мацаг барьсан хэсэг нь бусдаасаа илүү их жин хасаж, биед эзлэх өөхний хэмжээ нь хамгийн ихээр буурсан байжээ.

Мөн цусан дахь сахарын хэмжээ нь хамгийн ихээр буурсан байна.

Үүнээс гадна хэдийгээр бага идэхийг зөвлөөгүй ч мацаг барьсан хэсгийн идэх хоолны хэмжээ багассан үр дүн харагджээ.

Тэд бусад хэсгийн хүмүүстэй харьцуулахад өдөрт дунджаар 350 калороор бага илчлэг авч байсан байна. Үүний ихэнх нь нүүрс ус, өөх тос бага хэрэглэсэнтэй холбоотой бууралт байжээ.

Харин авах уургийн хэмжээ нь нэг түвшинд хадгалагдсан байна.

Мэргэжилтнүүд “intermittent fasting” мацгийг хамгийн хялбар хэрэгжүүлж эхлэх арга нь унтахаасаа гурван цагийн өмнө хоол хүнс хэрэглэхээ зогсоох гэж зөвлөжээ.

Ингэвэл унтсан хугацаатайгаа нийлээд хоногт 10-аас дээш цаг мацаг барьсанд тооцогдох юм байна.

 

Эх сурвалж: Business Insider

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Доржсүрэн [59.153.86.44] 2024/10/2
Энэ бол ирээдүй магадгүй энэ хорт хавдрыг ялан дийлэх зэвсэг ч байж мэднэ. Мацаг барихдаа зөөлөн нэг цаг гүйхыг хослуулбал биенээс бүх хорт бодис болон хавдруудын идэвхжлийг эрс бууруулдаг гэсэн байна
2 | 0 Хариулах
Зочин [66.181.181.132] 2024/10/2
Мэдээжийн юм л байна
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.35] 2024/10/1
Ядахад, организмд өөрийгөө цэвэрлэх цаг өгөх зорилгоор хоол хооронд юм идэхийг болих ёстой юм билээ шүү!
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.128] 2024/10/1
Intermittent fasting n 10 tsag bdaggui. Xamgiin bagadaa 12:12, tgd 16:8, tgd OMAD buyu udurt 1 xool, tgd bur 24 tsag buyu 7xonogt 1 baisnaa 3 udur xurtel 24 tsag matsag barixiig xelne. Xamgiin ur duntei n udur bur 16:8. Ooroor xelbel oroi 6aas xoish idexgui bj bgaad ogloo 10t idej exlex. Ta xediid ch exelj bolno. Yalanguya Metabolizm buyu Bodisiin soliltsoo udaashirsan xumuust mash sain ur duntei. Tuxain matsag barix uyeeree us, xar kofe, xar baixuu, rashaan g.m. tanii biyed xuns boloxgui, bie shataax bolomjgui shingen uuna. Xarin em uux, boxi zajilj boloxgui. Bien deex xooliig exnii 14 tsagt bolovsruulj duusaad, tand xeregtei benzin buyu energy bolgoj shataax yumgui bolood irexeeree 14 dex tsagaasaa shuud tanii ooxruu dairch, oox tosiig shataaj exelne gesen ug. Gexdee mash ashigtaigaar, aajmaar, biyed ogt xorguigeer gesen ug. Ene xoorond mun tanii biend dex xuuchin muu ovchtei ed esuud uxej, shiv shine eruul esuud bii boldog. Intermittent fasting bol eruul bolox gantsxan arga yum.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.181.125] 2024/10/1
Нэг сайн идээд долоо хоног хоосон явдаг дээр үеийн сайн эрчүүдийн арга хамгийн зөв юм.
0 | 1 Хариулах
zochin [202.131.231.86] 2024/10/2
дээр үед сайн эрчүүд гэж байхгүй олдсоноо идээд дахиад хоол олдтол хоолгүй явдаг хулгайч л гэж бий мал минь
0 | 2 Хариулах
Зочин [202.9.40.175] 2024/10/2
Мал минь ч гэх шиг ..үгийн баялаг чинь их хямдхан,тархи чинь оготноос жижиг байх
1 | 1 Хариулах
Зочин [202.131.245.243] 2024/10/1
Монголын эрс тэрс уур амьсгалтай нөхцөлд өөх тостой хүнс хэрэглэхээс өөр аргагүй. Гол нь хэтрүүлэхгүй байх нь чухал. Чихрийн хэрэглээг ер нь байхгүй болгосон нь дээр.
2 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2024/10/1
Зовсон ч зовоогүй гэж бод. Юм ээлжтэй. Уйлах өдөр байхад инээх өдөр бий. Дуулж хуурдаж яв. Эмээгийн сургааль.
5 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2024/10/1
Өвдсөн ч өвдөөгүй гэж бод. Эсрэгээрээ инээж яв. Эмээгийн сургааль.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2024/10/1
Амссан бол идсэн гэж бод. Идсэн бол цадсан гэж бод. Эмээгийн сургааль.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2024/10/1
Цадтал бүү ид. Гэдэс цатгалан бол толгой ажиллахгүй. Эмээгийн сургааль.
2 | 0 Хариулах
Зочин [210.194.189.117] 2024/10/1
Dagaad setgel sanaa hunguruud irdeg yum bilee shuu. Metabolism-n uvchin mental uvchin 2 hoorondoo shuud holbootoi bolj taarsan shuu.
1 | 0 Хариулах
Зочин [157.15.7.113] 2024/10/1
Их идвэл гэм болно, бага идвэл шим болно гэж Дарьгангачууд ярьдаг сан.
4 | 1 Хариулах
Зочин [66.181.184.165] 2024/10/1
16-18 цагийн мацаг л сайн гээд байгаа юмдаа. Өглөө 8 цагт өглөөний хоолоо идээд өдөр 14 цагаас өмнө дахиж идээд иаргаашийн өглөөний 8 цаг хүртэл идэхгүй гүрийх. Нээх хэцүү биш мацаг
2 | 0 Хариулах
Зочин [66.181.184.50] 2024/10/1
Мацаг барихаар цөс өтгөрөөд байх юм.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.191.80] 2024/10/1
Юу ч ойлгосонгүй? 8-10 цагийн мацаг ? Өдөрт хэдэн удаа хооллох юм?
0 | 0 Хариулах
Зочин [202.179.18.194] 2024/10/1
Үүний ихэнх нь нүүрс ус, өөх тос бага хэрэглэсэнтэй холбоотой бууралт байжээ
1 | 0 Хариулах
Зочин [202.70.47.130] 2024/10/1
Мэдээлэл өгсөнд баярлалаа.Гэхдээ intermittent fasting буюу хагас мацаг хийхэд хамгийн үр дүнтэй нь 8x16 буюу 16 цаг юм идэхгүй зөвхөн чихэр,колоргүй уух юм ууж болно. Тэрнээс 10 цаг мацаг барихад үр дүн багатай ба хүн болгон шахуу л хоногт 10 цаг юм иддэггүй шүү дээ
8 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2024/10/1
Udurt 1 ideh ni ikh urrduntei l geed baigaa ym. udees hoish 4PM d l neg hoolloh ni turaadag geed baigaa. ingej chadval ortsond sanaa zovolgui ideh bolomjtoi
2 | 0 Хариулах
Зочин [15.204.97.212] 2024/10/1
16цаг хамгийн үр дүнтэй юм.
6 | 0 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь шулмын хууран мэхл [79.117.162.167] 2024/10/1
Хэрэгтэй мэдээлэл анх удаа танай сайтаас олж уншлаа, ямар сонин юм бэ!!
2 | 6 Хариулах
Зочин [103.168.35.82] 2024/10/1
kys
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.128] 2024/10/1
Intermittent fasting geed Googledeed uz. Bas bux saituud, bux emch nar, bux xool zuich nar negen dugaar xuleen zovshoorson. Suuliin 10 jild bux xumuus medeed matsaglaj bn. Bur xyanadag appuud ch bii. Er n bol manaixaar bol matsag. Ugaasaa udurt 1 xool ideed busad uyed n matsag barij l ovchnoo edgeej bsan shd ert deer uyed. Za ter 24 tsag idexgui baix talaar yariad ch xereggui. Jinxene gaixamshig gevel ter shuu. Barag muuxan xavdartai xun bariad bval edgerne dee. Bi xudlaa yariagui, xetruulee ch ugui. Oorsdoo xiij uz. Mash ix unshij sudalj baij xiij uz. Bux ed esuud shineer urgaj soligddog. Tarxi tolgoi mash sergeg bolj bie mash ix xornoosoo saldag.
5 | 0 Хариулах