ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн сонгуультай холбоотой цогц мэдээлэл хүргэх "ИТХ 2024" хуудсыг танилцуулж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 9 сарын 27
IKON.MN
Зураг зураг

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд зориулан "ИТХ 2024" хуудас нээснээ танилцуулж байна. 

Уншигч та бүхэн iKon.mn сайтын "ИТХ 2024" хуудаснаас орон нутгийн сонгуульд оролцож буй 12 нам, эвсэл, тэдгээрээс аймаг нийслэлд нэр дэвшиж байгаа 1,992, сум, дүүрэгт өрсөлдөж буй 15,283 нэр дэвшигчийн мэдээллийг тойрог тус бүрээр харах боломжтой юм. 

Ингэхдээ сонгогч та оршин суух хаягаа сонгоод орон нутгийн сонгуулийн аль тойрогт санал өгөх болон тухайн тойрогт нэр дэвшиж буй хүмүүсийн дэлгэрэнгүй танилцуулгыг хараарай. 

зураг
 

Мөн сонгуулийн санал авах өдөр буюу 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр сонгогчдын ирц болон сонгуулийн дүнг энэхүү хуудсаар цогц байдлаар мэдээлэх болно. 

Энэ удаагийн сонгуульд нийт 17 мянга гаруй хүн нэр дэвшин өрсөлдөж байна. Үүнээс хамгийн олон буюу 7,184 хүнийг Монгол Ардын Нам нэр дэвшүүлсэн бол Шинэ Нэгдсэн Эвсэл болон Эрхчөлөөг Хэрэгжүүлэгч Намууд тус бүр нэг хүн нэр дэвшүүлжээ.  

Ташрамд дурдахад, манай сайт 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид болон, сонгуулийн дүнг "Сонгууль 2024" хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Нэр дэвшигчдийн зураг, товч намтар бүхий танилцуулга мэдээлэл, намын харьяалал, аль тойргоос дэвшиж байгаа зэргийг харуулсан энэхүү хуудаст сонгогчид нийт 4 сая орчим удаа хандан мэдээ, мэдээлэл авсан байна. Энэ нь манай сайтын "Сонгууль 2024" хуудас иргэдийн нэр дэвшигчидтэй холбоотой мэдээлэл авах гол эх сурвалж байсныг харуулж байгаа тоо баримт юм.

Орон нутгийн сонгуулийн "ИТХ 2024" хуудас нь сонгогчдод өөрийгөө танилцуулах чухал талбар байх бөгөөд нэр дэвшигч та мэдээллээ дэлгэрэнгүй оруулах, зургаа солих бол 80441889 болон info@ikon.mn хаягаар шууд холбогдоорой.

Энэхүү хуудас дахь мэдээллийг бэлтгэхдээ Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны сонгуулийн мэдээллийн цахим сангаас эх сурвалж авсан болно. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.17.23.177] 2024/10/2
10 сарын 11нд бүх нийтийн амралт уу үгүй юу
12 | 0 Хариулах
Зочин [139.5.216.79] 2024/9/30
Орос ах нартайгаа байхад Монгол ялна, МАН ялна, Халхууд ялна.
0 | 2 Хариулах
Солонго [202.9.46.110] 2024/9/30
Ёстой шаана биз🖕🏿
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.82] 2024/9/28
алиалгчийг сонговол улсыг цирк болгоно
0 | 0 Хариулах
Irgen [84.210.128.230] 2024/9/28
Ulaanbaatarchuud hotiinhoo dargiig songohuu? Hotiin dargaa songoh songuulid n busad aimag sumiin irged oroltsohuu? Zuvhun hotiin irged oroltsohuu?
0 | 0 Хариулах