ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хүрэлмаа: Эрэгтэй хүүхдийн хоол тэжээлийн үзүүлэлт доогуур, эндэгдэл их байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2023" нэгдсэн үр дүнгийн талаар танилцуулах арга хэмжээ өнөөдөр боллоо. 

Тус судалгааг таван жил тутамд нэг удаа авдаг бөгөөд энэ удаа Үндэсний Статистикийн Хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан хамтран хийсэн байна. 

Судалгаанд улсын хэмжээнд нийт 12,438 өрх хамрагдаж, 151 үзүүлэлтээр мэдээлэл цуглуулан үр дүнг нэгтгэсэн аж. Хүүхэдтэй холбоотой авсан судалгааны үр дүнгийн талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөвлөлт, хяналт үнэлгээний мэргэжилтэн Д.Хүрэлмаа мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өрхөд суурилсан судалгаа гэдэг нь мэдээллийн маш чухал эх үүсвэр юм. Энэ судалгааг манай улс таван жилд нэг удаа хийдэг бөгөөд хүүхэд, залуучууд, өрх гэрт төрийн суурь үйлчилгээ хэрхэн хүрч буйг олж хардаг онцлогтой. 

Цар тахлын жилүүдэд хүүхэд, өрхийн нөхцөл хэвийн байдалтай байгаа. Огцом муудсан зүйл ажиглагдахгүй байгаа хэмээн ерөнхийд нь дүгнэсэн. Гэхдээ хоол тэжээлийн үзүүлэлтээс харвал таргалалт, өсөлт хоцролт нэмэгдсэн байна. 

Хүүхдүүд цахимаар хичээллэж эхлэхэд орлого тааруу айл өрхүүдийн хоол тэжээл муудсан, буруу хооллосон зүйл ажиглагдсан. Тиймээс хүүхдүүдээ эрүүл саруул, хөгжлийн бүхий л боломжийг ашиглах байдалд байлгахын тулд хоол, тэжээл, хүнсний асуудал ихээхэн чухал. 

Бага насны цөөн хүүхдийн хооллолт зохистой хэмжээнд явагдаж байна. Судалгаанд хамрагдсан хүүхдийн дийлэнх нь зохистой нэр төрлийн хоолоор давтамжтай хооллож чадахгүй байгаа. Үүнд өрхийн амьжиргааны түвшин маш их нөлөөтэй. 

"Хөдөө амьдардаг эрэгтэй хүүхдүүд суурь боловсрол эзэмшсэний дараа сургуулиас гарч байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн боловсролын асуудлын талаар тэрбээр "Цэцэрлэгийн хамрагдалт хот суурин газар нэмэгдсэн. Хүүхдүүдийг цахимаар хичээллүүлсэн учраас Боловсролын яамнаас боломжтой байгууламжийг цэцэрлэг болгох ажил хийсэн. 

Цэцэрлэг нь бага боловсролыг эзэмшихэд сайн суурь тавих ач холбогдолтой. Гэтэл хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж, нийгэмшиж чадахгүй үедээ хөлөө олохгүй удах, сурлага нь хоцрох эрсдэлүүд бий болж байсан. Мөн хөдөө орон нутгийн хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт бага байгаа юм. 

Түүнчлэн хүүхдүүдийн 98 хувь нь бага боловсрол эзэмшиж байна. Цаашлаад дунд, ахлах ангид орох тусам хүүхдүүд аажмаар гээгддэг. Суурь боловсрол эзэмшсэний дараа хөдөө амьдардаг эрэгтэй хүүхдүүд сургуулиас гарч байна. Энэ нь нийгэмд жендэрийн ялгаатай байдал үүсгэх нөхцөлийг үүсгэж байгаа. 

Бага насны хүүхдүүдийн сургуулийн хамрагдалтыг авч үзвэл эрэгтэй хүүхдүүд бага. Эрэгтэй хүүхдийн хоол тэжээлийн үзүүлэлт доогуур, эндэгдэл их байна. Тэгэхээр бүх насны эрэгтэй хүүхдэд анхаарал хандуулах ёстой зүйлүүд ажиглагдсан" гэв.

Гэрэл зургууд:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.217.149] 2024/9/27
та нар л жендэр ярьсаар байгаад сүүлдээ эрэгтэй хүйстэн том ч бай жижиг ч бай эм хүйстнийхээ ард байх ёстой мэт битүү ойлголтонд нийгэм эзлэгдсэн байна хүүхдүүдийг тоглож байхыг хараарай охид эз мэддэг загнадаг зоддог хөвгүүд аяыг нь тааруулсхийгээд царайчилдаг тмйм л болсон байгаашд
3 | 2 Хариулах
Зочин [66.181.161.127] 2024/9/28
Өөрийн чинь яриад буй наад зүйл чинь маш буруу гэдгийг ойлгохгүй л өөраө зүтгээд байна даа. Манай хөвгүүд маш соёлтой, ухаалаг учраас тэвчиж байна. Тэд дасан зохицож байгаа нь тэр. Ийм л байх ёстой. Харин мунхаг бид охидоо 1-рт тавьсаар тэднийгээ ёстой жинхэнэ орк болгож хувиргаж байна. Тэгэхээр хөвгүүдээ оркуудаас хамгаалах юмуу эсвэл охидоо зохих маягаар нь хүмүүжүүлэх ёстой болж байна.
2 | 1 Хариулах
Зочин [103.168.34.21] 2024/9/27
Жендер ярьсан баахан үнээнүүд үлдэх вий дээ....
3 | 2 Хариулах
ЗОЧИН [139.5.216.41] 2024/9/26
СУВАРГАН ЦЭНХЭР УУЛС КИНОНД ТОГЛОСОН БАТЦЭЦЭГ ЭМЭЭ АМЕРИКТ ХУДТАЙГАА ЯВАЛДАН ХҮҮ БЭР НЬ ГЭР БҮЛЭЭ ЦУЦАЛЖЭЭ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.50] 2024/9/26
“Хөвгүүд яах вэ болно, муу охидуудыгаа л” гэдэг сэтгэхүй нь одоо бүр эрэгтэй хүүхдүүдээс хоолоо харамлахдаа хүртлээ хурцдаа юу? LX600-тай хүчирхийлэгч эмэгтэйчүүд олширох нь аргагүй юм байна.
5 | 2 Хариулах
Зочин [202.126.89.152] 2024/9/26
МОНГОЛ ЭРЧҮҮД ХҮЙСЭЭР ЯЛГАВАРЛАГДАЖ БАЙГААШД ОХИД НЬ ЗОДНО ЭРЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ХУВЦАСНЫ ТӨРӨЛЖСӨН ДЭЛГҮҮР Ч БАЙДАГГҮЙ АЗИЙН ГАНЦ ОРОНШД
3 | 2 Хариулах
Зочин [146.75.187.31] 2024/9/26
Хөвгүүддээ , эрчүүддээ анхаарахгүй бол шулам шиг хүүхнүүдэд идүүлээд дуусав.
6 | 2 Хариулах
Зочин [103.57.93.97] 2024/9/26
гадна дотнын төсөл хөтөлбөрүүд сангууд хүйсээр нь ялгаврлан гадуурхана.зориг сан бна.охидын боловсролыг дэмжих хөтөлбөр гэж хүйсээр нь ялгаврлан гадуурхана
7 | 2 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол 👿 [62.210.173.114] 2024/9/26
НҮБ хэзээ ч үнэнээсээ хүүхдийн эрх ашгийг хамгаалдаггүй юм.эсрэгээрээ ажилдаг хорт могойнууд.та нар наад худлаа уяраалтаа боль
5 | 1 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол 👿 [62.210.173.114] 2024/9/26
Та нар ковидын бакцинд хордож үхсэн хүмүүсийн тоог яагаад гаргадаггүй юм бээ 😏 Хүүхдийг бас хоролсон.бусэд улсад гаргаад уучлал гуйх нь гуйгаад байгаа
1 | 1 Хариулах