Уншиж байна ...

Н.Учрал: “Эрдэнэс Тавантолгой” компанийг нээлттэй компани болгоно

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 9 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:23 2024/09/18

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар холбогдох сайд нар мэдээлэл хийж байна. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг танилцууллаа.

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/uG5WaYA8Vl/

“Эрдэнэс Тавантолгой” компанийг нээлттэй компани болгоно

Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой компанийн олон нийтэд нээлттэй компани болгох, цаашлаад 27 хувийг нь 3.4 сая иргэн эзэмшдэг 1,072 хувьцааг энгийн хувьцаад шилжүүлэх бэлтгэл ажлыг хангуулах чиглэл өглөө. Ерөнхий сайдын өгсөн энэхүү чиглэлийн дагуу ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд Эрдэнэс Тавантолгой компанид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг оруулахаар бэлдэж байна. Иргэд 1,071 хувьцаагаа арилжиж чаддаггүй, хөрөнгийн зах зээлд нээлттэй компаниар бүртгүүлэх ажил үр дүнд хүрээгүй учраас компанийн засаглал төдийлөн сайжраагүй, улс төрийн нөлөөлөл их байдаг. Тиймээс нээлттэй компани болгосноор засаглалыг нь сайжруулна гэж үзэж байгаа.

Үүнээс гадна Эрдэнэс Тавантолгой компани дээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, олон улсын менежментийн компаниар удирдуулах асуудлыг судлах үүргийг Ерөнхий сайд өгсөн.

Цаасгүй Засаг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв

Төрд нийт 15 янзын мэдээлэл солилцооны систем ашигладаг байсныг нэг жилийн хугацаанд дундын нэг систем ашиглаад орон нутаг, нийслэлийн төрийн бүх байгууллага бичиг солилцох системийн бэлтгэлийг бүрэн хангуулсан. Энэ системийн бэлтгэлийг өнгөрсөн долоо хоногт туршиж үзсэний үндсэн дээр энэ цаг мөчөөс эхлэн ЗГХЭГ-т ирж байгаа бичгийг цахимаар, тоон гарын үсгээр баталгаажуулж авдаг болох шийдвэр гаргалаа.

Ингэснээр жилд зөвхөн 15 яаман дээр гарч байгаа 1.4 тэрбум төгрөгийн цаасны зардлыг бүрэн хэмнэнэ. Дээрээс нь бүтээмжийг нэмнэ.

Одоо ямар байна вэ гэвэл, Төрийн ордны зүүн хаалган дээр өгсөн бичиг баруун хаалган дээр очихдоо бараг 44 алхмыг дамждаг. Ирсэн бичгийг скайнердаж компьютерт оруулдаг, буцаагаад хэвлэж гаргана, цохолт хийлгэн, түүнийгээ дахин скайнердаад системдээ оруулаад илгээдэг. Энэ ажлыг өнөөдрөөс эхлэн зогсоож байна" гэлээ.