Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.
Есдүгээр сарын 18-нд газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч, хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байгааг онцгойлон анхааруулав.
Хур тунадас:
- Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орох төлөвтэй байна.
- Есдүгээр сарын 17-нд Алтайн уулархаг нутгаар
- Есдүгээр сарын 18-нд Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр
- Есдүгээр сарын 19-нд Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн нутгийн зарим газраар
- Есдүгээр сарын 20-нд Халх голын сав газраар
- Есдүгээр сарын 21-нд Алтайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орохыг онцгойлон анхаарууллаа.
Салхи, шуурга
- Есдүгээр сарын 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар
- Есдүгээр сарын 18-нд ихэнх нутгаар
- Есдүгээр сарын 19-нд говь, тал, хээрийн нутгаар
- Есдүгээр сарын 24-нд Алтайн уулархаг нутгаар,
- Есдүгээр сарын 25-нд нутгийн зарим газраар секундэд 6-14 метр, зарим үед 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- Есдүгээр сарын 16 буюу өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байх боловч
- Есдүгээр сарын 17-нд нутгийн баруун хойд хэсгээр
- Есдүгээр сарын 18-нд нутгийн хойд хэсгээр
- Есдүгээр сарын 19, 20-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаахан байх бол Томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байх бол говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус дулаахан байна.
- Бусад нутгаар шөнөдөө -1 градусаас, +4 градус, өдөртөө +7-12 градус байна.
Улаанбаатар хот
- Хур тунадас: Есдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө бороо, нойтон цас орно. Есдүгээр сарын 19,20-ны өдөр өдөртөө ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
- Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр байна. Есдүгээр сарын 18, 24-нд салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
- Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэрч шөнөдөө -1 градусаас +4 градус. Өдөртөө +6 градусаас +18 байна. Есдүгээр сарын 21-нээс эхлээд агаарын температур дулаарч шөнөдөө +5 градусаас +10 градус, өдөртөө +11 градусаас +16 градус байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!