Эрэн сурвалжлагдаж байсан этгээд цагдаагийн алба хаагчдыг гэмтээжээ.
Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн цагдаагийн газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гэмт хэрэгт сэрдэгдэн эрэн сурвалжлагдаж байсан Б-г энэ сарын 12-ны 02:00 цагийн үед Баянголд дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон саатуулжээ. Энэ үед тухайн этгээд цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцэн Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон зугтахдаа цагдаагийн гурван алба хаагчийг мөргөж гэмтээн, ойролцоо байсан гурван тээврийн хэрэгслийг мөргөсөн байна.
Цагдаагийн алба хаагчид сэжигтэй этгээдийг баривчлан саатуулсан бөгөөд үргэлжлүүлэн эмнэлгийн тусламж үзүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!