• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Хувийн байгууллагууд ажилчдын автобусаа биднээс төлбөртэйгөөр авч хэрэглээч

Б.Манлай
2024 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас авто замын ачааллыг бууруулах зорилгоор “Еcomobility” аяныг эхлүүлжээ.

Улаанбаатар хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өдөрт дунджаар 600 мянга орчим тээврийн хэрэгсэл  хөдөлгөөнд оролцдог. Улаанбаатар хотын авто машин зам дээрээ багтахаа больсон нь түгжрэлийн гол шалтгаан билээ. Бүртгэлтэй авто машинуудыг чөлөөтэй зорчуулахын тулд одоо байгаа авто замаа гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатай.

Тиймээс хотын түгжрэлийн асуудлыг хүчээр гэхээсээ илүүтэй хотын иргэдтэйгээ хамтарч, үзэл санааны хувьд нягтарч шийдэх арга замууд ч бий. Тухайлбал машинаа дундаа ашиглах буюу нэг ажил, чиглэлд явдаг хүмүүс машинаа хуваалцаж хэрэглэж болно. Хүүхдээ сургууль, цэцэрлэгээс зөөхөд эцэг, эхчүүд тохиролцоод ойрхон гэртэй хүмүүс нь ээлжилж авдаг жишээ амьдрал дээр байдаг.

Харин одоо хөрш айлаараа, эсвэл хамт олноороо нэг нэгнээ замаасаа суулгаад ээлжлэн явдаг болбол зам дээрх машины тоо тодорхой хэмжээнд буурах боломжтой. Өнөөдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа ихэнх тээврийн хэрэгсэл нэгээс, хоёр зорчигчтой явж байгаа. Мөн ажил гэр эсвэл гэр сургууль нь ойрхон байдаг алхах боломжтой хүмүүс алхдаг соёл руу шилжих, унадаг дугуй, нийтийн тээвэр ашиглахыг уриалж байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Автомашинаа дундаа ашиглах, алхах, унадаг дугуй, нийтийн тээвэр хэрэглэхийг уриалж буй зэрэг нь нийлээд сүүлийн үед дэлхийн түгжрэл ихтэй томоохон хотуудад трэнд болж буй “Эко мобилити” гэх үзэл санаа юм. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот иргэнд ээлтэй, “Эко мобилити”-д нэгдэх таатай орчин бүрдүүлэх чиглэлээр олон ажил эхлүүлээд байна. Тухайлбал

  • Явган замыг засаж, сайжруулж байна. Энэ онд хот 27,800 ам метр явган зам тохижуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна.
  • Хотын захуудад авто зогсоол олон байгуулж, менежмент хийнэ.
  • Өнөөдрөөс нийтийн тээврийн автобусны тоог 109-өөр нэмж, өдөрт 1,187 автобусыг үйлчилгээнд гаргаж байна. Ирэх сард их багтаамжийн 31 автобус шинээр авчирна. Мөн зах, худалдааны төв рүү чиглэсэн нийтийн тээврийн тоог нэмлээ.
  • Явган зорчигчийн гэрлэн дохионы асалтыг уртасгаж, ердийн хөсөгтэй болон явганаар зам хөндлөн гарч байгаа хүмүүст ээлтэй орчин бүрдүүллээ.
  • Улаанбаатар хотын нийт авто замын 80 хувь засаж, шинэчлэх ажлаа үргэлжлүүлж байна.
  • Зарим байршилд эргэлт гарц шинээр хийж, туслах замуудын тоог олшруулах гээд цөөнгүй ажил зохион байгуулж байна” гэлээ.

Мөн дэд бүтцийн хүртээмжийг нэмж, орчин нөхцөлийг сайжруулахын хажуугаар захиргааны зарим арга хэмжээг зайлшгүй авч таарна. Тухайлбал

  • Орон нутгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас дээш хугацаагаар зорчвол хоног тутам 5,000 төгрөгийн хураамж авна. Товчоодод хяналтын системийг бүрэн нэвтрүүлж дууссан.
  • Нийслэлийн төр, захиргааны байгууллагын цэнхэр дугаартай автомашины 50 хувийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Энэ хүрээнд төрийн албан хаагчдыг ажилчдын автобусаар авна.
  • Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна.
  • Татвар, торгуулиа төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй.
  • Автобусны зогсоол дээр зогссон жолоочийг хяналтын камераар торгох арга хэмжээ авна.

Үүний дээр төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдийг түгжрэлийг бууруулах аянд нэгдэж, санал болгож байгаа зүйл бол ажилчдын автобусыг биднээс авч төлбөртэйгөөр хэрэглээч гэж байгаа юм. Автобусны парк шинэчлэл дуусаж байгаатай холбоотойгоор өмнө хэрэглэж байсан шинэвтэр автобуснуудыг ажилчдын автобус хэлбэрээр явуулж замын хөдөлгөөнд нэгэн зэрэг олон машин оролцохоос сэргийлэх боломж бас үүслээ. Энэ тал дээр хувийн хэвшлийн томоохон компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлан оролцоно гэдэгт найдаж байна.

Зөвхөн олон нийтийн хичээл зүтгэлээр түгжрэлийн асуудалтай тэмцэх гэж байна гэж битгий ойлгоорой. Энэ бол түр зуурын арга хэмжээ ч цаашид хэрэгжүүлж хэвшвэл мөнхүү хотын соёл билээ. Бид бүхний хувьд метроны төслөө гараанаас нь гаргаж зөвлөх компаниа сонгон шалгаруулаад байна.

Тойрог хурдны замын төслийн ажлыг эхлүүллээ.

Cable car буюу дүүжин тээврийг Францын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр хоёр тал ажлаа эхлүүлээд байна.

Төмөр замын огтлолцлын нүхэн гарцуудыг орчин үеийн жишигт нийцүүлэн шинээр байгуулах ажлуудыг ч хэрэгжүүлж эхнээсээ ашиглалтад ороход бэлэн болжээ. Хүн нэг бүр Улаанбаатар хотоо өөрийн гэр, энд амьдарч буй ах дүүсээ гэр бүлийн гишүүн мэт санаж, дор бүрнээ ухамсарлан хичээвээс хүндрэл бэрхшээлтэй цаг үеийг туулан гарахад улам амар болох билээ” гэв.

 

 Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
35
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Batchuluun [66.181.183.22] 2024/9/8
Ардчилсан нийгэм, эдийн засгийн эрх чөлөө гэж мэддэггүй новш юмаа нээрээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.125] 2024/9/8
Борнуур сольж их гай болж бн шдээ
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.141] 2024/9/7
Сургууль болгоныг автобустай болгочихооч . Яагаад 9.1 гээд түгжрэл хнд дахин ихсээд бна гээч. Машин болгон шахуу 1-2 хүүхнд хүргэж өгөөд явж бна шдээ. Нямбаатар даргаа та Орчлон, Хобби, Интернешнл, Канад сургуулийн эргэн тойрны радиусаар өглөө нэг удаа яваад үзээч. Дан том жип машинууд.За улсын сургууль мөн адил. Дан приусууд. Сургууль цуглах ,тарах 2т нульдаа түгжрээ
0 | 0 Хариулах
Зочин [192.82.64.251] 2024/9/7
Энэ малууд Оросын ТЗыг хотоос гаргаад тэр трассаар нь нэвт зам хонгилын систем хийхэд л түгжрэл бхгүй болноо гээд бхад л ... Сая Путин ирэхэд энэ л асуудалыг л шийдчих ёстой бсан юм . Чадахгүй лдэ энэ гөлөгнүүд
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.26] 2024/9/5
Сонгуулийн ерөнхий хороо, АТГ, Улсын дээд шүүх, гэх мэт иргэд өдөр тутам үйлчилгээ авдаггүй төрийн байгууллагууд, энэ олон яамдуудаа хотоос гарга, томоохон уулзваруудад явган хүнд зориулсан гүүрэн болон нүхэн гарц хийх хэрэгтэй
1 | 0 Хариулах
Баяр [202.126.89.161] 2024/9/5
Зохион байгуулалт муутай,идэхээс өөрийг хийдэггүй төрийн нүүр царай ийм байна.
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.74] 2024/9/5
Нийслэлийн засаг даргын тамгын газрын болон бусад яармагт байдаг газруудын ажилтнуудыг бас автобусаар явуулдаг болгох хэрэгтэй байнадаа.яармагийн түгжрэл өглөө оройдоо арай дэндлээ
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.90] 2024/9/4
ХОТЫН ТӨВ НТРЭ ТӨЛБӨРТЭЙ БОЛГО, ЗӨВХӨН АВТОБУС ЯВУУЛ
1 | 0 Хариулах
Зочин [59.153.112.55] 2024/9/4
Замын ажлаа 8р сард дуусгаж байгаад 8сард эхлээд байхын
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.131] 2024/9/4
Ер нь шинээр зам барина гэхээс илүүтэй өндөр барилга барихгүй байх нэмэж, төв замаас 14м -с дотогш үйлчилгээ засвар дэлгүүр болиулж туслах зам буюу нэг чигийн нэмж барих гээд олон ажил байнаа. Шат дараалалтай зоригтой хийлдээ.
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/4
Солиороод бай хөөе
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2024/9/3
зүгээр хаячихаач дээ, тэгээд түгжрээд ажил, амьдралаа алдаад явах нь явна л биз.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.174] 2024/9/3
Машиндаа дуугаа чангалаад ганцаараа явмаар байна. Шаврын хаалтуудийг авч явж яадийн. Эрх чөлөө мандтугай
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.94] 2024/9/3
Энэ арга хэмжээнүүд дотор ганц ч Замын хөдөлгөөний зохион байгуулалтын шийдэл алга.
2 | 0 Хариулах
Зочин [139.5.219.9] 2024/9/3
Автобусны картыг байгууллага иргэдэд, 14 хоногийнх, сарынх, хагас жилийнх гэж гаргаад урт хугацааныхыг нь арай хямд ч гэдгиймуу нөхцөлүүд заагаад зармаар юм бишүү.
3 | 0 Хариулах
Зочин [139.5.219.74] 2024/9/3
НОХОИН ХЭЛ ШИГ НАРИИХАН ЗАМА ӨРГӨН БОЛГОЧЭЭЭ
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.170] 2024/9/3
Yavgan zamiin hajuugaar mod taraid bval alhaad bna shuu! Mashinii hajuugaar zeregtsej yavhaar icheed baidag shuu!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.117] 2024/9/3
Юундаа ичдийн
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.205] 2024/9/3
Санадаг л санаа байна.
2 | 1 Хариулах
Зочин [202.126.91.212] 2024/9/3
Хотын асуудлыг Нямбаатар Сумъяабазар шиг гарууд 20 жил яриад ч дуусахгүй асуудалтай.сумтбузар шигээ их мөнгө идээд хаагдахгүй л бол хичнээн жил ч энэ маягаар солиорох хугацаа, орон зай нямбаад байна.
5 | 0 Хариулах
нян [66.181.161.193] 2024/9/3
бидний мөнгөөр автобус авчаад төлбөртэй аваа я гээ юц хуцаад бн чи, баахан хэрэггүй автобус авсан бна уу илүү бна уу
2 | 1 Хариулах
Зочин [202.9.41.16] 2024/9/3
Бүтэлгүй ууж идэхийн дон шүгэлсэн эргүү мангуунуудыг зайлуулаад өгдөггүй юм байхдаа. Мангарт сүнсээ худалдсан манкуурт боолууд.
5 | 0 Хариулах
Зочин [103.206.193.67] 2024/9/3
автобусны эгнээ л чухал байна
4 | 0 Хариулах
Зочин [66.181.188.192] 2024/9/3
Нямбаатарыг сольё. Чадал нь хүрэхгүй байна шдээ
10 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2024/9/3
Ногоон автобус хогоор яадын автобусаа буцаагаад төлбөрөө олж аваач
6 | 0 Хариулах
иргэн [103.11.195.34] 2024/9/3
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ТҮГЖРЭЛИЙН НЭГ ХЭСЭГ БОЛДОГ НЬ ҮНЭН Л БАЙХ Л ДАА. ТИЙМ УЧРААС АЛБАН БАЙГУУЛЛАГЫН ЦАГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ АРАЙ ЭРТ ОРДОГ БОЛГООДОХООЧ. 9-18 ЦАГ БОЛ 8-17 ЦАГТ, 8:30-17:3 0 ЦАГ БОЛ 7:30-16:30 ЦАГТ ГЭЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙГЭЭЧ ТЭГВЭЛ ӨГЛӨӨ ОРОЙНЫ ИД АЧААЛЛЫН ҮЕЭС ЭРТ ИРЭЭД ЭРТ ХАРЬДАГ БОЛ ИХ НЭМЭР БОЛНО ШҮҮ ДЭЭ. ДАНДАА ХЯЗГААРЛАХ, ХОРИХ ЮМ СЭТГЭЖ БАЙХААР.
2 | 0 Хариулах
Зочин [203.21.120.133] 2024/9/3
Угаасаа л тэгж ажиллаж байгаа биздэ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.245] 2024/9/3
МАН М.Энхболдын охин Э.Хуланг НИТХ-д нэр дэвшүүлжээ
2 | 1 Хариулах
зочин [203.98.76.21] 2024/9/3
Автобусны үнээр явдаг такси заавал 4-5 хүнтэй явуулбал хүмүүс нилээд суугаад явах бхдаа
2 | 3 Хариулах