Парисын олимпод мөрөөдөлдөө хүрч, алтан медаль хүртсэн Сербийн нэрт теннисчин Новак Жоковичид Засгийн газраас нь 200,000 еврогийн урамшуулал өгчээ. Серби эр Засгийн газраас нь өгч буй мөнгөн урамшууллыг хүмүүнлэгийн үйлсэд зориулахаа мэдэгдсэн байна.
Францад алтан медаль хүртсэнээр талбайн теннисийн хувьд хамгийн ахмад буюу 37 насандаа олимпод түрүүлсэн Н.Жокович "Golden Slam" буюу Алтан Дуулга амжилтад хүрсэн тав дахь теннисчин болсон юм. Түүнээс өмнө Стеффи Граф (1988), Андре Агасси (1996), Рафаэль Надаль (2010), Серена Уильямс (2012) нар ганцаарчилсан төрөлд дөрвөн Их Дуулга, олимпын аварга болсон билээ.
Харин Н.Жокович бүх том тэмцээнд түрүүлсэн цор ганц тамирчин болж, түүхэнд нэрээ үлдээсэн.
Тэгвэл Сербийн Ерөнхийлөгч Александар Вучич нэрт тамирчинд зориулсан музейг нийслэл Белград хотод барина гэж мэдэгдсэн юм. Тэрбээр энэ талаар "Испанийн Мальорка хотод Рафаэль Надальд зориулсан музей бий. Бид ноён Новакийн эх орныхоо төлөө хийсэн зүйлсийг хүмүүст харуулахын зэрэгцээ жуулчдыг татна гэж бодож байна" гэж онцолжээ.
А.Вучич албан мэдэгдэлдээ 2027 онд Белград хотод болох "World Expo-2027" олон улсын үйл ажиллагаанаас өмнө музейг нээхээр төлөвлөж буйг мэдэгдэв.
Эх сурвалж: France24
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!