• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Сүүлийн үед гэр бүл, найз нөхөд, байгууллагаар аялахаас илүү ГАНЦААРАА АЯЛАХ сонирхол давамгайлж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Дотоодын аялал жуулчлалын 2024 оны чиг хандлага, таамаглал" сэдэвт судалгааны үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр зохион байгуулагдлаа. 

Энэ үеэр Монголын аялал жуулчлалын судалгаа, зарим таамаглалын талаарх мэдээллийг “Улаанбаатар аялал жуулчлалын холбоо” НҮТББ-ын судлаач Б.Ербахыт танилцуулав. 

Сүүлийн үед аялагчид гэр бүл, найз нөхөд, байгууллагынхантайгаа аялахаас илүү ГАНЦААРАА АЯЛАХ сонирхол давамгайлж байгаа онцлох үр дүн судалгаанаас ажиглагдсаныг тэрбээр ярьсан юм. 

Энэ талаар "Улаанбаатарын аялал жуулчлалын холбооноос аялагчдад зөвлөгөө, мэдээлэл өгөх чиглэлд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ажиллаж байна. 

Улмаар дотоодын аялагчдаас судалгаа авах ажлыг гурав дахь жилдээ зохион байгуулж буй. 

Өнгөрсөн жил наадмын дараах амралтаар Улаанбаатар хотоос 860,000-883,000 дотоодын аялагч гарах магадлалтай гэх таамаглал, тооцоог гаргаж байсан. Үүний дараа төлбөр авах цэгүүдээр нэвтэрсэн авто машины тоогоор батлахыг оролдсон. 

2023 оны арван сарын байдлаар улсын хэмжээнд 1,493,000 хүн аялсан талаарх тооцоо судалгаа байгаа. Судалгааны үргэлжлэл энэ жил дахиад хийгдсэнийг танилцуулъя.

Монгол орны аль бүсэд хэчнээн тооны жуулчид аялахыг тооцоолон гаргахыг зорьж байна.

Судалгааны аргачлал хоёр шатаар явагдана. Эхлээд таамаг тооцоо гаргаж, наадмын дараа үндсэн үр дүн буюу нийт хэчнээн жуулчин аялснаа зарлана" гэдгийг судлаач Б.Ербахыт мэдээллийн эхэнд хэлэв. 

 "Ганцаараа эсвэл танихгүй групптэй хамт аялах сонирхол давамгайлж байна"

Мөн тэрбээр "Хамт аялах хүмүүсийг төрлөөр нь авч үзсэн. 

Дотоодын аялал жуулчлал анх эрчимжиж байх үедээ гэр бүл эсвэл найз нөхдийн аялал гэсэн хоёрхон хэлбэртэй байсан. Сүүлийн жилүүдэд гэр бүл, найз нөхөд, байгууллагаар аялах дотоодын жуулчдын тоо буурч байна. 

Харин эсрэгээрээ ганцаараа аялах хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай болжээ. Мөн танихгүй групптэй аялах сонирхолтой хэсэг нийт аялагчдын таван хувийг эзэлж байсан. 

Үүний зэрэгцээ мэргэжлийн байгууллага эсвэл аяллын клубээр дамжуулж аялах хүсэл сонирхолтой бүлгүүд нэмэгдэж байна" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Аялагч [103.212.162.81] 2024/7/7
Олуулаа аялах бол аялал биш.Олон хүний сонирхол,эрх ашиг,нөхцөл боломж ...гээд олон юм зөрчилдөнө,ядаргаа болно.Гагцхүү Ганцаараа үүргэвчтэй аялал (backpacking) хийх л хамгийн кайфтай.
0 | 0 Хариулах
zochin [202.55.188.37] 2024/7/7
Уртын аялалд ганцаараа/хажууд өлслөө, цангалаа, ядарлаа гэх үг сонсохгүй/, дунд зэргийн хугацааны аялалд өсвөр насны хүүхдүүдтэйгээ /боломжын хугацаанд аятайхан дурсамж үлдээх/, богино аялалд гэр бүлээрээ /бага насны хүүхэдтэй яваад удаад ирэхээр өлсөлт, ядралт, зутралтаас өмнө харисан нь дээр байдаг/ , хагас өдрийн аялалд найзуудаараа аялах нь /элдэв сэтгэцийн гэмтэлтэй архичин найзуудын өөрөөсөө байнга ялгаруулж байдаг зовлонг нэг их удаан хүлээж авахгүй/ байсан нь дээр юм билээ.
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.190.127] 2024/7/6
Архичидтай хамт аялалд явах битгий хэл ганц орой наргихад хүртэл хэцүү!!! Архичидыг адгуулан явна гэдэг утггүй ядгаатай эрсдэлтэй учираас хүмүүс төвөгшөөх болсон!!! Олуулаа санаа сэтгэл нийлэмжтэй зарлал мөнгөө тэнцүү гаргаад сайхан явхад сайхан шүү дээ!!! Зарим нэг увайгүй зальтай хүмүүс хүний юмаа хүйдэгнэхгээд байдаг
4 | 0 Хариулах
Зочин [66.181.181.48] 2024/7/6
Энэ аялалын компаниудын тэр хөтөлбөр үнэн төвөгтэй юм билээ. Ялангуяа хойшоо урагшаа явж байхад. Тувт командлаад хөгжим тачигнаад хувь хувьсгалын амьдрал сонирхоод заримд нь сонирхолтой л бдаг байх. Над шиг хол замд орчноо харж юм бодож явах дуртай хүнд хэцүү санагдсан. Тааваар нь л явуулдаг болоосой л гэж бодсоор аялалаа дуусгасан даа. Байгаль далайн аялал төвөгтэй бсан.
4 | 0 Хариулах
Зочин [103.212.119.245] 2024/7/5
gantsaaraa yavsan ayulgui shu dee heden jiliin umnu naizuudtaigaa hamt yavsan arhi uugaad zarim n negniigee hadnaas tulhej unagaahiig oroldson hunii mus chanar gej uneheer baihgui bolson yum baina lee
8 | 0 Хариулах
Зочин [202.9.47.43] 2024/7/6
Архи уудаг оркууд хөдөө аялалаар яваад шаал дэмий хот дотроо архиа гудраад хэвтэж байвал болно.
5 | 0 Хариулах
иргэн [66.181.183.222] 2024/7/5
хотоос гарахдаа л машин дотроо архидаад л эхэлдэг, хаана очиж юу үзсэнээ ч санахгуй тэнэг оркууд хар мянгаараа байна даа
11 | 0 Хариулах
Зочин [124.158.119.70] 2024/7/5
Олуулаа явахаар хамаг санхүү, эрүүл мэнд хоёр хиар цохиулчих юм аа. Их хэмжээний архи, хоол хүнсэнд хамгаа бараад байна аа. Тэгээд тэдгээрийг шингээж чадахгүй бөөн хямрал. Машинтай явахад ч хурд хэтрүүлж хүмүүс алчих гээд түвэгтэй. Тэгээд архидаж, архидаж, галзуу юм шиг давхиж зорьсон газраа очихдоо бөөн шартсан, чяцага баас тавьсан, ядарсан, хямарсан, хурдан харихийн хүсэл болсон хүмүүс юу ч үзэж чадалгүй буцаад явна. Ийм төрлийн аялал утгагүй байна л даа. Одоогоор ганцаараа аялж үзээгүй л байна. Гэхдээ зуны улирал юм чинь хөнгөн шингэхэн хооллоод, архи дарснаас хол, замдаа олон газар үзэж саатаад, тайван алгуур амарч явмаар л байна даа.
14 | 0 Хариулах
Зочин [103.212.116.165] 2024/7/8
Хамт аялая
0 | 0 Хариулах
Сэр сэр салхи [77.24.7.205] 2024/7/5
Холын замд найз нөхөд гэхээс зорилго нэгтэй хүмүүс дээр
6 | 0 Хариулах
Зочин [103.212.117.176] 2024/7/5
Алтанбулаг боомтоос Улаанбаатар Замын үүд хүртэл хурдны галт тэрэг байгуулах хэрэгтэйй
4 | 0 Хариулах
Зочин [202.9.47.43] 2024/7/5
Ганцаараа аялах уйтгартай. Олуулаа аялах нь хөгжилтэй адал явдалтай.
1 | 9 Хариулах
кк [103.168.34.118] 2024/7/5
архидана,шал тэнэг,
4 | 0 Хариулах
Зочин [103.212.162.87] 2024/7/5
Uhtlee banzaldaad zavhairaad baih sanaatai baigaa yum
2 | 5 Хариулах
Зочин [203.128.27.65] 2024/7/5
Ишшш толгойгоо арай өөр бодлоор цэнэглээрэй
1 | 1 Хариулах
Зочин [202.126.91.235] 2024/7/5
Gantsara aylah ni bitgi hel gantsara amidrahig ilud uzej b🍧
13 | 2 Хариулах
Зочин [202.9.47.43] 2024/7/5
Чамд ганцаараа амьдрах сайхан уу?
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.94] 2024/7/6
сайхан бүр маш сайхан
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.179] 2024/7/8
Эхнэр хүүхэдгүй нөхөр хүүхэдгүй насан туршдаа ганцаараа амьдрах сайхан гэж үү?
0 | 0
Зочин [103.212.117.222] 2024/7/6
Ёстой сайхан шүү дээ
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.179] 2024/7/8
Эхнэр хүүхэдгүй нөхөр хүүхэдгүй насан туршдаа ганцаараа амьдрах сайхан гэж үү?
0 | 0
Зочин [202.131.225.197] 2024/7/5
ger bul naiz nuhuduur aylah ni sul taltai, uuj idelgui saikhan aylaliin hutulburui "hiih ymtai" hool undand sanaa zovohgui shine humuustei taniltsaj aylah ni iluu sonirholtoi bas zovlon bagatai baigaad bgaam
11 | 1 Хариулах