Уншиж байна ...

"СЕХ маргааш хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох шийдвэр гаргана"

Б.Манлай
2024 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн гараад буй. Манай сайтын УИХ-ын сонгуулийн дүнг танилцуулах хуудаснаас УИХ-ын 13 тойргийн болон нам, эвслийн авсан саналын тоон урьдчилсан мэдээг хүлээж авах боломжтой.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр "Саналын хуудсыг гараар тоолж дууссаны дараа буюу маргааш СЕХ-ны хуралдааныг хийнэ. Хурлаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох шийдвэр гаргана. Уг шийдвэрийг Монгол Улсын ерөнхийлөгч болон УИХ-д өргөн барина. 

Шинээр сонгогдсон гэж тооцогдсон гишүүдэд үнэмлэх гардуулж өгөх ажлыг зохион байгуулна.

УИХ-д шинээр сонгогдсон гишүүд чуулганы хуралдаанаа хийхэд бэлэн болгох ажлууд хийгдэж дуусах учиртай" гэж мэдээлэв.

Сонгуулийн урьдчилсан дүн нь СЕХ-ны шийдвэр гарч, ерөнхийлөгч, УИХ-д өргөн барьснаар албажих юм байна.

Санал хураалт дуусахад оочер үүсэхгүй байх арга хэмжээг авсан байсан тул гомдол ирээгүй гэв.

ШУУД ҮЗЭХ: