Уншиж байна ...

"Том оврын тээврийн хэрэгсэл Нарны гүүрийг шүргэлээ гэсэн дуудлага ирсэн. Хүн бэртэж гэмтээгүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны гүүрэн гарцын хамгаалалтыг том оврын тээврийн хэрэгсэл мөргөсөн осол гарчээ.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр том оврын тээврийн хэрэгсэл Нарны гүүрийг шүргэлээ гэсэн дуудлага мэдээлэл өнөөдөр/2024.07.01/ бүртгэгджээ.

"Одоо шалгалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд ослын улмаас хүн гэмтэж бэртээгүй, өөр тээврийн хэрэгсэл өртөөгүй"-г хэллээ.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн ачаатай болон ачаагүй дээд өндөр 4 метрээс ихгүй байна гэж заасны дагуу тээврийн хэрэгслийн ачааны өндөр 4 метр, өргөн хоёр метр, урт 20 метрээс ихгүй байх ёстой.

Замын хөдөлгөөний дүрэмд заасан хэмжээнээс өндөр, өргөн, урттай ачаа тээвэрлэх тохиолдолд ТЦА-наас зөвшөөрөл авч, таних тэмдэг тавьж, заасан маршрутаар явах шаардлагатай аж.