Уншиж байна ...

Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг руу галт тэрэг явна

ikon.mn
2024 оны 7 сарын 3
IKON.MN
Зураг зураг

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 2024 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Улаанбаатар – Давааны – Улаанбаатар чиглэлд гурван вагонтой зорчигчийн галт тэргийг доорх цагийн хуваарийн дагуу аялуулна. Үүнд:

Улаанбаатар хотоос 09:00, 14:30, 19:10 цагт явж, Давааны зөрлөгт 09:55, 15:25, 20:05 цагт очно.

Давааны зөрлөгөөс 12:30, 16:40, 21:25 цагт хөдөлж, Улаанбаатарт 13:20, 17:30, 22:15 цагт ирнэ.

Үндэсний их баяр наадмаар тээш тээвэрлэлтийн хэмжээ багасахтай холбогдуулан 07 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд  зорчигчийн галт тэрэгний тээшийн вагон аялахгүй.

Мөн 07 дугаар сарын 11 болон 14-ний өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлд аялах олон улсын зорчигчийн галт тэрэг аялахгүйг мэдэгдэж байна.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.