Уншиж байна ...

Бодь Даатгал ХК-ийн ТУЗ-ийн даргаар Б.Билэгт томилогдлоо

ikon.mn
2024 оны 7 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 06 сарын 24-ний өдрийн ээлжит хурлаар Л.Болдхуяг ТУЗ-ийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу уг асуудлыг хэлэлцэж, 2020 оноос хойш компанийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа Б.Билэгтийг ТУЗ-ийн даргаар томилох шийдвэр гаргалаа.

Шинээр томилогдоод буй Б.Билэгт нь  Бодь Даатгал ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Ердийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд Швейцар, Европын Холбооны бизнесийн сургууль, АНУ UCLA менежментийн чиглэлээр сургууль тус тус төгссөн ба санхүүч мэргэжилтэй. Тэрбээр Богд банканд санхүүгийн шинжээч, үйл ажиллагааны газрын захирал, тэргүүн дэд захирал, гүйцэтгэх захирлын орлогч, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан ба одоо тус банкандаа Байгууллагын банк хариуцсан дэд захирлаар ажиллаж байгаа ба банк санхүүгийн салбарын туршлагатай.

“Бодь Даатгал” ХК нь 1995 онд үүсгэн байгуулагдсан ууган даатгалын компаниудын нэг юм. Монголын даатгалын зах зээлд гуч орчим жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, харилцагчийн эрсдэлийн удирдлагын цогц шийдлийг санал болгон ажилладаг харилцагчдын итгэл найдварыг хүлээсэн даатгалын салбар дахь тэргүүлэгч компани юм.

Бодь Даатгал ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийг удирдах хариуцлагатай бөгөөд нэр төртэй үүргийг хүлээсэн Б.Билэгт даргадаа цаашдын ажил үйлсэд Бодь Даатгал ХК-ийн нийт хамт олны нэрийн өмнөөс амжилт хүсье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.