ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Метроны нэгдүгээр шугам Толгойтоос Амгалан хүртэл 14 буудалтай. Уг шугам 30МВТ орчим эрчим хүч хэрэглэнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” тэргүүтэй түншлэгч компаниудын удирдлагуудтай менежментийн гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ "Новотел" зочид буудалд өнөөдөр боллоо.

Энэ үеэр хотын захирагч Х.Нямбаатар "Монголчуудын олон жилийн мөрөөдөл болсон Улаанбаатарын анхны метроны зөвлөх үйлчилгээний компанитай гэрээ байгуулсан өдрөөс цаг хугацаа тоологдож эхэлнэ. Зөвлөх үйлчилгээний компаниудын үүрэг, хариуцлага эхэлнэ.

Цаашид энэ онд багтаж EPC тендерийн сонгон шалгаруулалтыг хийх шаардлага тулгарч байгаа. 

2011 онд хийгдсэн “Soosung Engineering” компанийн ТЭЗҮ, 2014 онд "ЖАЙКА" олон улсын байгууллагын санхүүжилтээр хийгдсэн урьдчилсан ТЭЗҮ-д үндэслэж, метроны нэгдүгээр шугамыг барих улс төрийн шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм.

Улаанбаатар хотын дэргэдэх төслийн нэгжийнхэн тендерийн баримт бичгийг боловсруулах, ТЭЗҮ-д тулгуурлаж санхүүгийн схемийг гаргах, санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх судалгаануудыг хийж, өнгөрсөн оны гуравдугаар сарын эхээр PMC буюу метроны зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах тендерийг зарласны эцэст БНСУ-ын “Dohwa Engineering” тэргүүтэй түншлэлийн баг шалгарсан юм. Тус компани нь “Korea national railway”, “Korea railroad corporation” “Soosung Engineering” компаниудтай түншлэл болж тендерт оролцсон.

Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуульд нийцүүлж, сонгон шалгаруулалтыг хийсний дараа хоёр долоо хоногийн турш хэлэлцээрийг хийж, өнөөдөр гэрээг байгуулж байна.

Улаанбаатарын метроны нэгдүгээр шугам нь Толгойтоос Амгалан өртөө хүртэл 17.7 км урт, 14 буудалтай байхаар төлөвлөсөн байгаа. Метроны дизайны хувьд 11 км нь газар дээр ил буюу гүүрэн байгууламжаар авто замын сүлжээнээс хоёр түвшинд огтлолцохгүй.

Харин хотын төв дотор метрог газар доогуур  явуулах юм. Ингэснээр метроны босго өртгийг бууруулах, түүхэн барилга байгууламжийг унаган төрхийг хадгалж үлдэнэ.

Метроны төслийг эхэлсэн цагаас нийслэл улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүргээс Засгийн газрын тогтоолоор чөлөөлөгдөж байгаа. Улаанбаатар хот татварын болон татварын бус орлогоор метроны төслийг 2029 он хүртэл санхүүжүүлнэ.

Урьдчилсан байдлаар метроны нэгдүгээр шугам 30МВТ орчим эрчим хүч хэрэглэх тооцоотой. Улаанбаатар хот энэ жил өөрийн санхүүжилтээр төвийн эрчим хүчний системд 200МВТ-ын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлэхээр болж байгааг дуулгая.

Улаанбаатар хот дотооддоо бондын арилжаа хийж, 500 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Үүнээс нийт нэг их наяд төгрөг төвлөрүүлж, 600 орчим тэрбум төгрөгийг нийслэлийн эрчим хүний найдвартай хэрэглээг хангахад зарцуулах юм.

Аравдугаар сарын эхээр Бөөрөлжүүтийн ЦС-ын 150МВТ эрчим хүчийг төвийн шугамд нийлүүлэхээр гэрээлсэн" гэж мэдээллээ.

Улаанбаатарт метро барьж байгуулах багт туслан гүйцэтгэгчээр Япон улсын “Ниппон Коей” компани орж байгаа аж.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
68
Зураг
ЗӨВ, ГОЁ
18
Зураг
ТЭНЭГЛЭЛ
9
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
55 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Mongol [202.126.90.154] 2024/7/12
Төрийн албан хаагчдыг 7 цагт ажил эхэлдгийг болиулмаар юм. Ид нойр авах үеэр хүнийг ядраагаад. Түгжрэл яг буураач
0 | 0 Хариулах
Zul [202.126.91.204] 2024/7/10
Сонгогчид нь байдаг хөгшчүүлийн явдаг чиглэлд метрогоо тавьж байгаа юм бна. Залуучууд хэзээ ч эд нарыг сонгохгүйг бас сайн мэдэж бна шүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.127] 2024/7/8
Metro гэж 4 жил ярих сэдэвтэй болж дээ.солонгосчууд ч бас л эвгүй хулхидаж магадгүй гарууд ш дээ.
0 | 0 Хариулах
БОЛД. [202.126.90.155] 2024/7/7
Метро барих хэрэгтэй шүү. Зөв зүйл хийж байнаа!!!Хуучин ногоон автобуснаас дээр болно!!!
0 | 0 Хариулах
Guest [66.181.161.7] 2024/7/7
Hurdan ehleesee
0 | 0 Хариулах
Солонгосчууд хогийн хорлон зантай шүү [185.10.224.66] 2024/7/7
Солонгосчууд хогийн хорлон зантай шүү, болгоомжтой хяналт сайтай хийлгээрэй. Япон эсвэл Хятадаар хйилгэсэн бол дээр байсан.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.25.194] 2024/7/7
за харж л байя. 2034 онд бас дахиад нэг газраар төсөл бэлтгүүлээд сууж байх вий дээ.
0 | 0 Хариулах
Mongolian Leon [175.223.34.76] 2024/7/7
Манай Монголчууд хашаандаа жорлон ухаж байсан туршлага байгаа. Метро баривал хир үнэртүүлэхгүй, хог хаяхгүй, соёлтой үйлчлүүлэх бэлтгэлээ одооноос хийж эхлээрэй. Анхаарал тавьж энэ хүртэл уншсанд баярлалаа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.85] 2024/7/7
Ene hun eruul hun shig huvtsaslaj boldoggui yum bhda?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.30] 2024/7/7
Гэрээ бол гэрээ хэрэг ажил хугацаандаа дуусахгуй, эсвэл чанаргуй болсон бол оруулсан хоронгийг буцааж толох заалт оруулах нь зов
0 | 1 Хариулах
💩 [66.181.180.100] 2024/7/7
ugaasaa sonuud zuragi ni gargaad hyatadduud l hiideg bizde,mongoluud hool baasig ni zuuguud
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.85] 2024/7/7
Haha yag hellee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.245] 2024/7/7
Хуучирсан техник авчирч гай болох вий дээ... #ногоон автобус шиг ккк
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.15] 2024/7/6
Газар доор 6 хан км, бусад нь газар дээр гэнэ. Энэ чинь трамвай юм уу? Тэгээд 8 жил барина ч гэх шиг. Энэ чинь мөнгө угаалт л байна ш д.
3 | 2 Хариулах
lol [103.57.94.120] 2024/7/6
sda uhsen solongosuud ve. zgr hyataduudaar n hiilguuleecheee
3 | 0 Хариулах
Зочин [122.201.31.122] 2024/7/6
Солонгосчууд ч дээ мэдэхгүй дээ!?
4 | 0 Хариулах
Зочин [103.168.34.167] 2024/7/6
Japanuudaar hiilgehgvi naad koreanuud ch hogiin um hiin dee nogoon autobus shigeee
7 | 1 Хариулах
Зочин [59.153.115.144] 2024/7/5
Нэг иймэрхүү худлаа юм хийж хулихдах гэждээ. Зүгээр лрт бишүү
0 | 1 Хариулах
Зочин [139.5.218.68] 2024/7/5
Яармагаас метро явуулаач ээ. Хамгийн их түгжирдэг сүүлийн үед хамгийн их хүн амын нягтаршилтай газраа хамгийн эхэнд метро хийхгүй сонин л шийдвэр байна.
6 | 1 Хариулах
Зочин [66.181.161.28] 2024/7/7
Harin tiin. Buyant uhaagaas 7 buudal hurtel 2r shugam boloh bga
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.176] 2024/7/5
толгойтоос амгалан хүртэл 14 зогсоно гэхээр метро биш автобус юм бишүү хэтэрхий олон зогсолт байна даа
2 | 9 Хариулах
mgl ork [59.153.87.233] 2024/7/5
chi dutaach hutsalgui
4 | 0 Хариулах
Зочин [103.212.116.225] 2024/7/5
Метро тэгээд яадын мал аа. Метронд сууж үзсиймүү чааваас энэ оорк
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.81] 2024/7/5
Metrog zogsdoggui gj bodson yumuu xaxa
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.85] 2024/7/7
Ovol alhaad uz de tsagaan zeer min. Ih amar yum yarih yum. Buudal hoorond barag 1 mk bn, hangalltai shu de
0 | 0 Хариулах
Зочин [202.179.25.194] 2024/7/7
Тэгээд яг ямар асуудал байгаа юм? Чамаас мөнгийг нь гаргуулах гээд байгаа биш. Чи буудал алгасч буугаад, гараа өргөж приус зогсоогоод буцаад явж болно шүү дээ хүсвэл.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.189] 2024/7/5
Газар доогуур Метрогоо барьсан нь дээр шүү.
2 | 1 Хариулах
Зочин [202.55.188.41] 2024/7/5
Nyambaatar l zovhon bariulj chadna shu. Mongold oor honshoortoi ulstorch bhgui
10 | 6 Хариулах
Зочинд [103.168.34.80] 2024/7/5
Ямар метро байхыг л зөвлө болохоос метро барих ажлыг энэ компани гүйцэтгэхгүй юм
1 | 1 Хариулах
gazar dooguur l arai baga bnaa [66.181.191.73] 2024/7/5
ihenh ni gazar dooguiur baival sain ch dee..tegehgui bol ogt nemergui ch dee
0 | 1 Хариулах
Zochin [59.153.112.179] 2024/7/5
Нэгмөсөн хамгийн сүүлийн үеийн технологийн ололтыг ашигласан, олигтойхон юм хийчихээрэй дээ.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.91.235] 2024/7/5
Ineed hurgeed bgarai 🤣
3 | 1 Хариулах
Ll [202.126.89.213] 2024/7/5
Mm dada chi ineegeed yahavde ulnii novshoo
2 | 3 Хариулах
[203.98.76.249] 2024/7/5
хөдөө л тарааж амьдаруулчихаач дээ. хөдөө бөөн хужаа дураараа пургиж байна. олон хужаа орж ирээд хөдөө л тарж байна.
7 | 0 Хариулах
Зочин [172.58.166.56] 2024/7/5
Ger horoololoo barilgajuulaad hotoo toirson gvvr zam barisan bol arai amidraltai
5 | 1 Хариулах
Зочин [202.126.89.223] 2024/7/5
Солонгос гэж хульхны улсад итгэлтгүй.
9 | 1 Хариулах
Зочин [202.126.91.192] 2024/7/6
Soosumg Engineering бол хулхи компани. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажиллах хүч ч байхгүй. Монголчуудаар хямд өртгөөр ажлаа хийгээд мөнгө цохиод сууж байдаг…
1 | 0 Хариулах
Зочин [103.87.255.34] 2024/7/5
Ногоон метроны хулгай, сонсгол гээд байж байх вийдээ хахаха
4 | 1 Хариулах
иргэн [202.126.91.131] 2024/7/5
Нямбаатао маш сайн ажиллаж бга муулж бга хүмүүс ч дотроо мэдэж бга Энд нэг зүйл хэлэхэд баахан савхи гялтгар иөмөр болсон нүсэр зардалтай дүрэмт хувцсаа гааль цэрэг мэт газрууд больж таних тэмдэг бшхий ХАБЭАхуйн даавуун костпмоор Нямбаатар шиг гангармаар бн Улсад асар их мөнгө хэмнэнэ!!!!
3 | 9 Хариулах
Зочин [139.5.219.207] 2024/7/5
Bidnii heden orkuud metrogoor zorchij bn geheer neg l tolgoid buuhgui bn shuu
4 | 1 Хариулах
Зочин [202.9.46.42] 2024/7/5
Солонгосчууд маань ногоон автобус шиг мурьчихгүй байгаа? Daewoo-гээс хоёр Солонгос ирчихсэн бөхөлзөж, тонголзоод л байсан, 600 тэрбум төгрөг алга болгочихоод хэн ч хариуцлага хүлээгээгүй л байна.
7 | 0 Хариулах
Зочин [202.9.46.42] 2024/7/5
Япончууд нь дээр байсан юм даа. Нарны гүүрийг хар л даа, удаж байна. Нарны зам бараг 10 жил засварлагдаагүй. Солонгосчууд ч дээ, Япончуудын муухан хуулбар л даа. Машиныг нь хар л даа, хэдэн хүн Toyota, хэдэн хүн Hyundai унаж байна?
18 | 0 Хариулах
Зочин [172.58.166.56] 2024/7/5
Natnii zam 2000 ond tawigdsan
5 | 0 Хариулах
Зочин [103.26.192.42] 2024/7/5
Солонгосууд хуучин л технологи оруулах байх даа. Манай техник хүлээн авах комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ бодвол Солонгос явах л байлгүй кккккк
4 | 0 Хариулах
Зочин [202.9.47.43] 2024/7/5
Нүхэн жорлон утаа хоёроосоо салж чадаагүй оркууд метрогоор яах юм.
7 | 2 Хариулах
Зочин [66.181.161.127] 2024/7/5
Өө үхсэн метро гэхэд хэцүү эд бншдээ, зүгээр лрт л бншдээ
1 | 0 Хариулах
Уншигч [124.158.124.156] 2024/7/5
Төв аймаг, Багануур, Налайх тийшээ метроны шугам татаад оруулчихгүй. Энэ тоосжилттой, утаатай, үертэй, хөрсний бохирдолтой, дуу чимээ ихтэй хотоос холдож нүүмээр байна шүү дээ. Дэд бүтцийг хотоос гадна шийдэж өгөөч дээ.
13 | 1 Хариулах
Зочин [172.226.43.221] 2024/7/5
Наад солонгосчууд чинь ногоон автобус шиг юм хийнэ шүү метрогоо Солонгосоос авахгүй шүү 80 оны юм будаад оруулаад ирж мэднэ
15 | 1 Хариулах
Зочин [202.9.40.123] 2024/7/5
Мангаруудын ээлжит нэгэн хошгируулалт орон нутгийн сонгууль ойртсон бна. Ард иргэдээ яаж хошгируулахаа маш сайн мэднэ😂😂😂.
9 | 0 Хариулах
Зочин [113.32.45.203] 2024/7/5
Yaponchuudaar hiilgehgui yasan ym be!!! tsavchaagaa hiih geed nogoon busnii tsavchaach nariig songoson gej oilgoj baigaa.
6 | 0 Хариулах
Зочин [103.71.100.147] 2024/7/5
1 км орчим 1 буудалтай? Ямар ойрхон буудалтай вэ?
2 | 1 Хариулах
Зочин [172.58.166.56] 2024/7/5
Dunguj hudluu l shuud zogsoh ni
1 | 0 Хариулах
mgl ork [59.153.87.233] 2024/7/5
5 han alhaj chaddaggui cham shig lalaruudad zoriulj baigaa yum bish uu
2 | 0 Хариулах
Зочин [202.179.25.194] 2024/7/7
Тэгээд яг яах юм? Заавал галт тэрэг шиг тачигнуулаад л цонхоор ширтээд л амарч явах гээд байгаа юм уу? Өвөл 1 км алхаад үзээч? Бүгдээрээ халтуурын тэргэнд гараа өргөөд л бөглөрөөд явдаг биз дээ?
0 | 0 Хариулах
дөгд [122.201.31.185] 2024/7/5
сайн бна
0 | 0 Хариулах