Уншиж байна ...

УИХ-д Боловсрол, шинжлэх ухааны салбарыг дэмжих лобби бүлэг байгуулагдлаа

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Шинээр байгуулагдсан Улсын Их Хурал(УИХ)-д анх удаа Боловсрол, шинжлэх ухааны салбарыг дэмжих лобби бүлэг байгуулах санаачилгыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гаргажээ.

Ингэснээр аль нэг нам, эвсэл харгалзалгүй УИХ-ын гишүүдийн лобби бүлэг өнөөдөр байгуулагдав.

Лобби бүлэг байгуулах тухай саналаа

  1. УИХ-ын гишүүн Ж.Галбадрах,
  2. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа,
  3. УИХ-ын гишүүн Л.Гантөмөр,
  4. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн,
  5. УИХ-ын гишүүн Г.Дамдинням,
  6. УИХ-ын гишүүн С.Зулпхар,
  7. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу,
  8. УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа,
  9. УИХ-ын гишүүн П.Наранбаяр,
  10. УИХ-ын гишүүн Д.Рэгдэл,
  11. УИХ-ын гишүүн Б.Тулга,
  12. УИХ-ын гишүүн Ч.Ундрам,
  13. УИХ-ын гишүүн Б.Хэрлэн,
  14. УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл,
  15. УИХ-ын гишүүн О.Саранчулуун,
  16. УИХ-ын гишүүн Д.Ганмаа,
  17. УИХ-ын гишүүн Д.Бум-Очир,
  18. УИХ-ын гишүүн П.Батчимэг,
  19. УИХ-ын гишүүн А.Ундраа нарт тавьж, анхны уулзалтаа төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хийлээ гэж Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлэв.

Лобби бүлэг байгуулагдсан талаар сайд Л.Энх-Амгалан "Боловсрол, шинжлэх ухааны салбарт улстөржилтөөс илүү нэгдсэн зөв бодлого хэрэгтэй. Манай лобби бүлгийн гишүүд бүгд боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллаж байсан туршлагатай хүмүүс багтсанд талархаж байна. Боловсрол, шинжлэх ухаанаа сонсдог, анхаардаг улс зөв бодлогоор хөгждөг" гэв.