Уншиж байна ...

Сонгинохайрхан дүүргийн 253 дугаар цэцэрлэг гаднаа сагсан болон хөл бөмбөгийн талбайтай боллоо

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна.

Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, 253 дугаар цэцэрлэгийн 500 ам метр гадна талбайд хүүхдэд зориулсан явган зам, тохижилт, тоглоомын талбай, сандал сүүдрэвч, хөл бөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай тохижуулах ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг "Золотая восток" ХХК хийж гүйцэтгэсэн гэж Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газраас мэдээлэв.