Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Төрхүү: Эдгээр толбыг арилгахын тулд ТҮК-ийн ажилтнууд дахиад мөлхөнө

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 8
iKon.MN

ТҮК-ийн ажилтнууд төв талбайн чулуун шалыг  зүлгэж угааж байгаа аж. Үүнийг зарим хүн шүүмжилжээ.

Харин УБЗАА-ны дарга Ц.Төрхүү "Энэ бол eртөнцийн ямар ч агуу техник арилгаж үл чадах толбо. Үүнийг хүн гараараа зүлгэж цэвэрлэхээс өөр аргагүй.

Өөрийн гэрийнхээ шалыг, хивсийг угааж буй мэт сэтгэлээр төв талбайгаа цэвэрлэж суугаа ТҮК-ийн ажилчны дүр зургийг буулгасан хүнд талархмаар байна. Тэд ингэж ажилладаг.

Эрх ярьж, хааж боолоо гээд худалдаа, үйлчилгээ эрхлэгчид гомдоллодог ч зам, талбайг ийм болгосон дүр зураг дараа нь угтдаг. Та бүхэн үүргээ биелүүлэх үү, eр нь боломж, сэтгэл бий юу гэж асуумаар байна.

Эдгээр толбыг л гэхэд өнөөдөр үүсгэсэн. Арилгахын тулд маргааш ТҮК-ийн ажилтнууд дахиад мөлхөнө.

Төв цэнгэлдэх хүрээлэнг маш сайхан болгож засаж янзалсан. Ширхэг чулуу, асфальт нь ч олон хүний хөлс хөдөлмөр. Наадмаар үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл өгсөнгүй гэж зарим нь шүүмжилж байна. Авсан хүмүүс нь өөрт оногдсон зай талбайдаа эзний сэтгэлээр хандах болов уу? ТҮК-ийн ажилчид дахиад л мөлхөх үү?

Ажил хийж байгаа нийтийн аж ахуйн салбарынхнаа элдвээр хэлж, цалин нь нэмэгдэхэд багш, эмчээс илүү цалинтай гэж даажигнаж байсан. Ингэхийн оронд хүн бүр гадуур явахдаа гэртээ байгаа мэт сэтгэлээр хотдоо хандах сан. Бид нэг хот нэг гэр бүл" гэж тайлбарлав.

зураг
 
зураг
 
зураг