ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/05-НД НИЙТЛЭГДСЭН
Эрдэнэтолгойгоос Газарчин сургуулийн уулзвар хүртэлх авто замыг маргаашийн 22:00 цагаас хааж засварлана
iKon.MN
Баянзүрх дүүрэг, 17, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Эрдэнэтолгойн уулзвараас Газарчин сургуулийн уулзвар хүртэл авто замыг хааж хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажил хийгдэнэ.
- 2024 оны 10 дугаар сарын 6-ны 22:00 цагаас
- 2024 оны 10 дугаар сарын 9-ний 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж засварлана.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
