Ойн газраас “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд мод тарьж, арчлан ургуулах арга хэмжээг энэ сарын 26-ыг дуустал зохион байгуулахаар төлөвлөжээ.
Уг ажлын хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд маргааш буюу аравдугаар сарын 5-наас эхлэн доор дурдсан 10 байршилд мод тарих ажлыг зохион байгуулах юм байна. Энэ үеэр Түргэний аманд 60 сая дахь модыг тарих талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Байршил:
Тухайн байршлуудад ажиллах хөтөч, мэргэжилтнүүд мод тарих арга хэмжээнд оролцогчдыг угтан авч, доор дурдсан чиглэлийн дагуу ажиллах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!