ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Тэрбум модноос хэн, хэдийг тариад байна вэ?

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 5 сарын 13
IKON.MN

2030 он гэхэд тэрбум мод тарина гэж ерөнхийлөгчийг хэлснээс хойш өдийг хүртэл яг хэдэн ширхэг мод тариад буй нь олны сонирхлыг татаж буй. 

Ойн газраас мэдээлснээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд бэлтгэл ажил буюу эхний хоёр жилд /мод тоолж эхэлсэн он: 2021 он/ нийт 41.5 сая ширхэг мод тариад байгаа аж.

Үүнээс: 

Нийслэл хот болон аймгууд

24.3 сая 🌳 тарьсан

Нийслэлд хотын гудамж талбай, дүүрэг хороодын нутаг дэвсгэрээс гадна Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулдаг төрийн байгууллагуудад хариуцуулсан найман байршилд мод тарьж байгаа юм байна. 

 

Төр, хувийн хэвшил 

9.07 сая 🌳 тарьсан

Жил болгон төрийн байгууллагуудын ажилчдыг мод тарьсан газарт нь аваачиж модоо хэрхэн арчлахад нь дадлагажуулж үхсэн бол нөхөж тарих ёстой гэсэн дадлыг суулгаж байгаа аж.

Уул уурхайн ААН-үүд

8 сая 🌳 тарьсан

Уул уурхайн компаниуд өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа аймаг, сум болон Ойн газраас тодорхойлон зааж өгсөн газар нутаг дээр тарилтаа хийж байгаа бөгөөд арчилж, ургуулах ажлыг мод үржүүлгийн газруудтай гэрээлэн хамтарч ажиллах зарчмаар явж байгаа юм байна. 

Сэлэнгэ аймаг 4.7 сая мод тарьжээ

Улаанбаатар хотод хоёр сая ширхэг мод тариад байгаа бол аймгууд дундаас хамгийн их мод тарьсан нь: 

зураг
 
зураг
 
зураг
 

Уул уурхайн компаниудын хувьд зарим нь амласан тоо хэмжээнийхээ тодорхой хувийг л тарьж үлдсэн хувьд нь орлуулах буюу мод тарихад хэрэгтэй тоног төхөөрөмж, дэд бүтэц болон бусад дэмжлэгийг үзүүлж байгаа аж. Энэ нь цаашлаад өгсөн амлалтаас илүү олон мод тарих нөхцөлийг бүрдүүлнэ гэж харж байгаа юм байна.

КОВИД-19-ийн дараах жилээс эдийн засаг хүндрэлтэй байсан учраас уул уурхайн компаниуд тарьц суулгацын нөөцөө бүрдүүлэх, дэд бүтцээ бий болгох дээр анхаарлаа хандуулсан. Энэ жилээс эрчимтэй тарилт хийгдэж эхэлнэ гэдгийг Ойн газраас онцлоод байгаа билээ. 

ГРАФИК: Нийслэл, аймгууд, уул уурхайн компаниуд, төр, хувийн хэвшлийн байгууллага болон бусад санал санаачилгаар тарьсан модны тоог дэлгэрэнгүй танилцуулбал: 

(График дээгүүр хулганаа чирч тарихаар амласан модны тоо зэрэг дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой) 

Бусад санал, санаачилгууд 4,005,772ш мод тарьсанБугант нандин ХХК 3,000,500ш мод тарьсанЭрчим хүчний яам, салбарууд 35,730ш мод тарьсанЦагдаагийн ерөнхий газар 196,135ш мод тарьсанЭкологийн цагдаа 36,823ш мод тарьсанИНЕГ 14,000ш мод тарьсанУлаанбаатар төмөр зам ХНН 20,000ш мод тарьсанТод ундарга ХХК 13,200ш мод тарьсанБаян айраг эксплорэйшн ХХКОБЕГ 14,010ш мод тарьсанБХЯ 68,000ш мод тарьсанШШГЕГ 1,545,000ш мод тарьсанХХЕГ 125,000ш мод тарьсанТӨР БОЛОН ХУВЬ 9,074,170ш Тэрбум мод сан, банк санхүү 200,000ш мод тарьсан“Шивээ овоо” ХК 13,600ш мод тарьсан“Платинум ланд” ХХК 44,000ш мод тарьсан“МоЭнко” ХХК 40,200ш мод тарьсан“Багануур” ХК 11,000ш мод тарьсан“Монполимет групп” 19,000ш мод тарьсан“Монголросцветмет” ТӨҮГ 193,500ш мод тарьсан“Алтайн хүдэр” ХХК 2,500ш мод тарьсан“Бүрдэл майнинг” ХХК 4,000ш мод тарьсан“Эрдэнэс силвер ресурс” ХХК 329,500ш мод тарьсан“Бороо гоулд” ХХК 83,911ш мод тарьсан“Эрдэнэс Монгол” ХХК 875,756 ш мод тарьсан “Бадрах энержи" ХХК 10,000ш мод тарьсан“Таван толгой” ХК 30,000ш мод тарьсан“Степ голд” ХХК“Саусгоби сэндс” ХХК 27,000ш мод тарьсан “Өсөх зоос” ХХК 610,770ш мод тарьсан “Энержи ресурс” ХХК 127,274ш мод тарьсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 4,024,151ш мод тарьсан “Болдтөмөр Ерөө Гол” ХХК 845,120ш мод тарьсан “Эрдэнэс Оюутолгой” ХХК ,“Оюу толгой” ХХК 176,200ш мод та...“Эрдэнэс таван толгой” ХК 371,700ш мод тарьсан УУЛ УУРХАЙН КОМПАНИУД 8,039,182шХэнтий 1,219,967ш модХөвсгөл 1,158,797ш модХовд 314,148ш модУлаанбаатар 2,048,912ш модУвс 364,69ш модТөв 2,893,821ш модСэлэнгэ 4,723,122ш модСүхбаатар 762,482ш модӨмнөговь 888,169ш модӨвөрхангай 882,819ш мод Орхон 312,2915ш мод Завхан 835,197ш модДундговь 211,773ш мод Дорнод 1,036,016ш модДорноговь 444,008ш модДархан-Уул 516,444ш модГовьсүмбэр 126,670ш модГовь-Алтай 178,864ш модБулган 1,372,490ш модБаянхонгор 325,408ш модБаян-Өлгий 382,871ш модАрхангай 584,387ш модНИЙСЛЭЛ, АЙМГУУД 24,393,971шНИЙТ ДҮН - 41,507,323ш мод
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
36
Зураг
ТЭНЭГЛЭЛ
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
38 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг