Уншиж байна ...

“Номин Холдинг” ХХК SAP S/4HANA систем хэрэглэгч дэлхийн шилдгүүдийн эгнээнд нэгдлээ

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

32 жилийн түүхт “Номин Холдинг” ХХК бизнесийн үйл ажиллагаагаа цогцоор нь удирдах, Монгол Улсад Дижитал шилжилтийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахаар дэлхийд тэргүүлэгч SAP S/4HANA системийг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд SAP S/4HANA Enterprise Management, SAP Customer Activity Repository болон SAP Process Integration системүүдийг өлгийдөн авч, эхний үе шатны компаниуддаа амжилттай нэвтрүүллээ.

Өнөөдөр бид бодит өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, нэгдсэн системийн дэд бүтэц, бизнес процессын зөв зохион байгуулалт, өгөгдлийн чанарын сайжруулалтад суурилан бүтэц, үйл ажиллагаандаа томоохон өөрчлөлтүүдийг хийж, олон талбарт мэдлэг туршлагаа нэмэгдүүлэн, 2 улирлын санхүүгийн тайланг системээс аваад байна.

Мөн Дижитал шилжилтийн шийдэл, инновацад тулгуурлан компанийн партнер, хэрэглэгч, ажилтнууд, салбар компаниудынхаа дижитал экспириенсийг сайжруулан, хамтын ажиллагаа, сэтгэл ханамжийг төгөлдөршүүлсээр байна.

Цаашдаа бизнесийн тасралтгүй сайжруулалтыг түүчээлэн ахисан түвшний BW/4HANA Data Warehouse, Extended Warehouse Management, Advanced Transportation, Business Planning and Consolidation, SAP Process Orchestration системүүдийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд дараагийн 12 компанид нэвтрүүлэх үе шат ийнхүү эхэлж байна.

SAP S/4HANA системийг нэвтрүүлж, дэлхийн шилдэг туршлагыг компанидаа нутагшуулахад идэвх зүтгэл гарган, компанийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан ажилласан НОМИН-чуудад талархал илэрхийлье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.