Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ulaanbaatar Properties компани үл хөдлөхийн салбарыг төлөөлөн “MinePro 2024” олон улсын чуулганд оролцож байна

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 10 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол улсын ДНБ-ий 25%, Улсын төсвийн 30 гаруй хувь, Экспортын орлогын 92%-ийг дангаар бүрдүүлэгч Уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ “Mining Week” сүүлийн жилүүдэд “MinePro 2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтаар өргөжин тэлж 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт нь Улаанбаатар хотоос 39 км зайтай Тайж Хайрхан уулын бэлд зохион байгуулагдаж байгаагаар онцлогтой бөгөөд олон улсын 400 гаруй зочид төлөөлөгчид оролцож буйгаараа онцлогтой.

Монгол улсын эдийн засгийг тодорхойлогч Эрдэс баялгийн салбарынхан чуулж Уул уурхайн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангаж, цаашдын хөгжил, өнөөдрийн тулгамдсан асуудлууд Олон улсын хөрөнгө оруулагчидтай хэлэлцдэг, Төр, Хувийн хэвшлийн уулзах газар болсон “Miniing week 2024” арга хэмжээнд “Ulaanbaatar Properties” компани хамтран ажиллаж, уул уурхайн салбарынханд онцгой урамшуулалтай үнээр оффис, орон сууцны төслүүдийг санал болгож дэмжин оролцож байна.

“Ulaanbaatar Properties” компани нь 2013 оноос үйл ажиллагаа явуулж эдүгээ Улаанбаатар хотын төв цэгт олон улсын бизнес зэрэглэлийн 10 гаруй Tower-ийг сүндэрлүүлж, нийслэлийн хүн амын нягтаршил, орон сууцны эрэлт, хэрэгцээг судалж ард түмний хэрэгцээнд нийцүүлсэн орон сууцны төслүүдийг хэрэгжүүлж байна. Тус компанийн төслүүд нь Дэлхийн брэндүүдээр тоноглогдож, хэрэглэгчдээ үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж эдийн засгийн эргэлтэд түргэн ордог төслүүдийг бүтээхийг эрхэм зорилго болгодог.

“MinePro 2024” наадамд танилцуулагдаж буй River Castle төсөл нь Улаанбаатар хотын төв цэгт орших үнэ цэнтэй байршилд баригдаж байгаа ба оршин суугчдын бүх хэрэгцээг нэг дор бүрдүүлсэн спорт, энтертайнмент төвүүд, худалдаа үйлчилгээний байгууллагууд орших цогцолбор төсөл юм.

Мөн тухайн арга хэмжээний үеэр Улаанбаатар пропертиз бүүтээр зочилж буй хэрэглэгчдэдээ зориулан онцгой хөнгөлөлт, урамшууллыг үзүүлэхээс гадна хэрэгжүүлж буй төслүүдийн тараар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Эрхэм хэрэглэгч таныг тус арга хэмжээний үеэр “Улаанбаатар пропертиз” бүүтээр зочлохыг урьж байна.

Огноо: 2024 оны 10 дугаар сарын 2-оос 10 дугаар сарын 5-ны өдөр 

Байршил: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Тайж хайрханы бэлд

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.