Уншиж байна ...

“Эрүүл мэндийн технологи - 2024” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Эрүүл мэндийн салбарын инновац, дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд сурталчлан таниулж, төр, хувийн хэвшил болоод гадаад, дотоодын аж ахуй нэгж байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго дор зохион байгуулагдаж буй 25 дахь удаагийн “Эрүүл мэндийн технологи-2024” олон улсын үзэсгэлэн “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэн худалдааны төвд өнөөдөр нээлтээ хийлээ.

Үзэсгэлэн 2024 оны 10-р сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд дараах цар хүрээнд зохион байгуулагдана.

  • Эрүүл мэндийн салбарын бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулах
  • Эрүүл мэндийн салбарын аж ахуй нэгж байгууллагууд шинээр нэвтэрсэн эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологийг танилцуулах
  • Үйлдвэрлэгч-Импортлогч-Хэрэглэгчийн хооронд холбоо тогтоох
  • Төр, салбарын холбоо болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх
  • Салбарын бизнес эрхлэгчид олон улсын байгууллагуудтай харилцаа тогтоож хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан туршлага солилцох
  • Эм зүйн мэргэжилтний сургалт
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.