Уншиж байна ...

Интермед эмнэлэг эмнэлзүй суурьтай жин хасах цогц хөтөлбөрөө эхлүүлж байна

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа

Интермед эмнэлэг нь Америкийн Mederva Health эрүүл мэндийн байгууллагатай хамтран гар утасны аппликэйшн дээр суурилсан хувь хүнд зориулсан хоолзүйч, эмчийн зөвлөгөө, хиймэл оюун ухааны технологийн хослолоор ажилладаг “Nourishˮ эмнэлзүй суурьтай жин хасах хөтөлбөрийг эхлүүлснээс хойш олон мянган хүнд эрүүл хооллолт, амьдралын дадал бий болгож, үр дүнд хүрэхэд нь амжилттайгаар туслаад байна.

Интермед эмнэлэг нь анагаах ухааны тэргүүний ололт дэвшлийг эх нутагтаа анхлан нэвтрүүлж, дэлхийн жишигт хүрсэн тусламж үйлчилгээг үзүүлдэг олон улсын JCI стандартын Монгол улсад нэвтрүүлсэн цорын ганц эмнэлэг юм.

 

Mederva Health нь чанартай эрүүл мэндийн үйлчилгээг дэлхийн хүн бүрд хүргэх зорилготой Америкийн эрүүл мэндийн технологийн компани юм.

Nourish хөтөлбөрийн талаар товчхон дурдвал

Жингийн илүүдлээсээ салахыг хүссэн хүмүүст тулгардаг хамгийн том бэрхшээл нь зан үйл, зуршлын өөрчлөлт байдаг. Хүмүүс ямар нэг жин хасах богино хугацааны хөтөлбөрт хамрагдаж, илүүдэл жингээсээ салдаг ч хэсэг хугацааны дараа хуучин жиндээ эргээд орчихдог нь үүний нотолгоо юм.

Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? Шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн судалгаанд тулгуурласан, эрүүл хооллолт, зуршлын өөрчлөлтийн аргуудыг тусгасан, эмнэлзүй суурьтай Nourish хөтөлбөр нь үүнийг шийдвэрлэх хамгийн тохиромжтой арга юм. Хэрэглэгчдээ жингээ хэвийн хэмжээнд хүртэл буулгаж, уг жингээ хадгалахад нь туслахаас гадна эрүүл, тэнцвэртэй хооллох насан туршийн дадал зуршил, мэдлэгтэй болоход нь чиглүүлж, зааварлаж, сургах нь уг хөтөлбөрийн гол онцлог юм.

Цогц багц

Жин хасахад анхаарвал зохих нэг чухал зүйл нь эрүүл мэндийн үзүүлэлтүүд, мэргэжлийн эмчийн хяналт байдаг тул Интермед эмнэлгийн хоол зүйч эмчийн хяналт доор хөтөлбөрт хамрагдах шинэ үйлчилгээ “Цогц багцыгˮ Nourish-ийн баг эхлүүлж байна.

зураг
 

Цогц багцад Nourish-ийн бүрэн үйлчилгээ багтахаас гадна эмчийн хяналт, эмнэлгийн шинжилгээ багтаж байгаа нь энэ багцын гол онцлог юм. Уг багцад дараах зүйлс багтана:

  • Хоолзүйн бүрэн зөвлөгөө;
  • Багц шинжилгээ;
    • Биеийн бүтэц тогтолцооны шинжилгээ
    • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
    • Чихрийн шижингийн шинжилгээ
    • Элэгний үйл ажиллагааны шинжилгээ
    • Бөөрний үйл ажиллагааны шинжилгээ
    • Өөх тосны солилцооны шинжилгээ
  • Хувь хүний онцлог, эрүүл мэндийн байдалд тохирсон
    • Эмчийн хяналт, зөвлөгөө
    • Хоолзүйч эмчийн хяналт, зөвлөгөө
    • Хоол хүнсний жагсаалт болон хоолны жор, меню
  • Хиймэл Оюунд суурилсан апп
    • Эмчтэйгээ хэдийд ч холбогдох чат функц
    • Хоол хүнсний тэмдэглэлээ оруулж, илчлэг хянах функц
    • Зөвхөн жин хасах талаар төдийгүй ерөнхий эрүүл мэнд, сэтгэлзүй болон дасгал хөдөлгөөний талаарх мэдлэг, мэдээлэл, зөвлөгөө багтсан.

Уг хөтөлбөрийг хариуцаж байгаа Интермед эмнэлгийн хоолзүйч эмч Ч.Нүрмаа “Цогц хөтөлбөрˮ-ийн талаар:

зураг
 

“Эрүүл хооллож эхлэхэд хэзээ ч эртдэхгүй бас оройтохгүй, харин зөв эх сурвалжаас мэдээлэл авч, зөв арга аргачлалыг олох нь хамгийн чухал юм.

Илүүдэл жинтэй байх нь олон төрлийн өвчний эдгэрлийг удаашруулж, өвчин даамжрах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Өөрийн биеийн эрүүл мэндийн суурь үзүүлэлтүүд дээрээ үндэслэн, мэргэжлийн багийн хяналт дор, зөв хооллолтод суралцаж, хэвийн жинтэй болох нь эрүүл мэндийнхээ төлөө хийж буй хамгийн зөв алхмуудын нэг юмˮ

Nourish хөтөлбөрийг Монгол талаас хариуцан ажиллаж байгаа, Mederva Health-н хоолзүйч М.Учиралт шинэ багцын талаар:

зураг
 

“Богино хугацааны дэглэмээр эрүүлжин турах гэдэг ойлголтыг халж, өдөр тутамдаа эрүүл тэнцвэртэй хооллох дадал зуршлыг бий болгож, зан үйлдээ өөрчлөлт оруулснаар жин хасах цаашлаад эрүүл байхын үндэс болох юм.ˮ

Nourish хөтөлбөрийн үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл:

Хэрэглэгч Биндэръяа: “Nourish хөтөлбөрийг дагаж байх явцад 5кг жин хаясан бөгөөд маш буруу хооллодог байснаа ойлгож эхэлж байна. Бие маань илүү эрч хүчтэй, хөнгөн болж байгаа.ˮ

Хэрэглэгч Оюунаа: “Хөтөлбөрийн явцад хоолзүйчийн заавраар зөв хооллож сурсан. Жин хасаж, эрч хүчтэй болж байгаагаа мэдэрч байна. Дээр нь биеийн галбир сайжирсан нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, өдөр тутамдаа сэтгэл зүйд ч эерэгээр нөлөөлж байна.ˮ

Та NOURISH апп-г ЭНД ДАРЖ татаж аваарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.