Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хүний онцлогт тохирох, эмнэлзүй суурьтай жин хасах хөтөлбөр Nourish-г танилцуулж байна

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 12 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Интермед эмнэлэг нь Америкийн Mederva Health эрүүл мэндийн байгууллагатай хамтран гар утасны аппликэйшн дээр суурилсан эмч болон хиймэл оюун ухааны технологийн хослолоор ажилладаг найман долоо хоногийн эрүүл мэнд, хоол тэжээлийн “Nourish” хөтөлбөрийг эхлүүлсэн байна. 

Уг хөтөлбөрийн талаар Mederva Health-г үүсгэн байгуулагч, Ерөнхий эмч Стэнфордын Их Сургуулийн дүрс оношилгооны эмч Доктор Калеел дараах зүйлсийг ярилаа. 

"13 төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулж, урт удаан эрүүл амьдрах дадал зуршлыг суулгахыг зорьж байна"

- Та яагаад Mederva Health болон Nourish-ийг эхлүүлсэн бэ?

Mederva Health нь хүн бүрд дэлхийн түвшний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, Харвард, Стэнфорд, Жонс Хопкинс зэрэг эрүүл мэндийн байгууллагуудын шилдэг эмч нараас дүгнэлт авах боломжийг олгох зорилгоор байгуулагдсан. Монгол улсын хувьд шилдэг эмнэлэг болох Интермедтэй хамтран ажилласнаар бид газарзүйн болон хэлний бэрхшээлгүйгээр цогц тусламж үйлчилгээг санал болгож чадсан.

Ингэснээр бид олон хүнд туслаад зогсохгүй “Nourish” хөтөлбөрийн үндэс суурийг тавьсан юм. Nourish жин хасах хөтөлбөрийн тусламжтайгаар бид хувь хүний ​​эрүүл мэндийг сайжруулахад тусалж, цусны даралт ихсэх, зүрхний өвчин, чихрийн шижин, 13 төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулж, амьдралыг нь хэдэн жилээр уртасгахыг зорьж байна.

Шилдэг эмч, мэргэжилтнүүдийн боловсруулсан, шинжлэх ухаанд суурилсан жин хасах хөтөлбөр

Nourish хөтөлбөр гэж юу вэ, хэрхэн ажилладаг вэ?

Nourish нь манай шилдэг эмч, мэргэжилтнүүдийн боловсруулсан, шинжлэх ухаанд суурилсан жин хасах хөтөлбөр юм. Оролцогч бүр хоолзүйчээс хувийн төлөвлөгөө, өдөр тутмын зааварчилгаа, зөвлөгөөг гар утасны апп-аар дамжуулан авна. Хөтөлбөрт тусгагдсан бүх зөвлөгөө, зөвлөмжүүд нь Монгол Улс, Монгол хүнд  тааруулан бэлтгэгдсэн. Nourish-ийн хамгийн давуу талуудын нэг нь хувь хүний завгүй амьдралд ч хэрэгжүүлээд явахад хялбар байдал нь юм.

Хөтөлбөр нь өдөр бүр маш бага хүчин чармайлт шаарддаг энгийн бөгөөд цаг хугацаа хэмнэсэн бүтэцтэй. Хүний амьдралын өдөр тутмын хэвшлийн нэг хэсэг болгож өгснөөр оролцогчдод мэдэгдэхүйц үр дүнд хүрэх боломжийг олгодог бөгөөд ердөө 8 долоо хоногийн дотор биеийн жингийн 10 хүртэлх хувийг хасах боломжтой.

зураг
 

"Хооллох зуршлаа зөвхөн богино хугацаанд бус насан туршдаа өөрчлөхөд нь тусална"

- Энэ хөтөлбөр нь шинжлэх ухааны ямар судалгаа, шинжилгээнд үндэслэсэн талаар дэлгэрүүлж тайлбарлана уу.

Nourish нь бүхлээрээ шинжлэх ухааны судалгаа, шалгарсан туршлагыг авч хэрэглэсэн.

  1. Америкийн Хэт Таргалалтын Холбооны (American Board of Obesity Medicine) удирдамжийг дагадаг бөгөөд бидний хоол тэжээлийн талаарх зөвлөмжүүд нь жингээ хасахад өндөр үр дүн үзүүлэхээс гадна урт хугацаандаа хэрэгжүүлэх боломжтой юм.
  2. Бид үйлчлүүлэгчдэдээ жин хасах болон эрүүл хооллолтын талаарх сүүлийн үеийн мэдлэг, мэдээллүүдийг тогтмол зааж сургах тал дээр анхаардаг.  
  3. Бид зан үйлийн шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнгүүдэд тулгуурлан үйлчлүүлэгчдэдээ буруу зуршлаасаа салах замаар хөтөлбөрийг идэвхттэй дагаж, үр дүнтэй жингээ хасахад нь тусалдаг. Өөрөөр хэлбэл хөтөлбөрт хамрагдсан хүмүүст хооллох зуршлаа зөвхөн богино хугацаанд бус насан туршдаа өөрчлөхөд нь тусалдаг.

Нэмж дурдахад бид хэрэглэгчдийнхээ жин хасах явцыг хянах, дүн шинжилгээ хийх зорилгоор апп-даа дэвшилтэт хиймэл оюун ухааны технологийг ашигладаг. Энэхүү систем нь хэрэглэгчдийн оруулсан тэмдэглэлээс хоолны илчлэгийг автоматаар тооцоолж, хоолны дэглэмээ цаашид сайжруулахад чиглэсэн хувийн зөвлөмжийг гаргаж өгдөг. Мөн манай апп удахгүй хоолны зургаас илчлэгийг тооцдог болох гэж байгааг дуулгахад таатай байна.

Nourish хөтөлбөрт хэдэн хүн хамрагдсан бэ?

- Эхэлсэн цагаасаа хойш Nourish хэрэглэгчдийн сонирхлыг ихэд татсан бөгөөд үүний үр дүнд ихээхэн хүлээлтийн жагсаалт үүссэн. Эхний шатанд бид 100 гаруй оролцогчдыг хөтөлбөрт амжилттай хамруулаад байна.

- Тэр хүмүүст ямар үр дүн гарсан бэ?

- Үр дүн гайхалтай сайн байсан. Зарим оролцогчид хэдхэн долоо хоногийн дотор 10 кг жин хассан. Дунджаар ихэнх хэрэглэгчид хөтөлбөрийн явцад долоо хоногт ойролцоогоор 0.5-1 кг хасаж байна. Зарим эрүүл мэндийн суурь асуудалтай оролцогчид манай эмнэлзүйн багийн удирдлага, зааварчилгаа доор илүү аюулгүйгээр жин хасаж байна. Зарим оролцогчдын хувьд цусны даралт, чихрийн шижин, тэр ч байтугай хөлийн хаван буурах зэрэг эрүүл мэндийн эерэг үр дүнгүүд гарсан.


Интермед эмнэлэг нь Америкийн “Mederva health” эрүүл мэндийн байгууллагаар дамжуулж онош нь олдохгүй байгаа өвчтөнийхөө асуудлаар болон эмчилгээний арга барил дээрээ зөвлөгөө авах үүднээс Америкийн нарийн мэргэжлийн эмч нараас нийт 22 чиглэлээр онлайнаар сургалт, зөвлөгөө авч ажилладаг аж. 

Мөн өвчтөнийг маш богино хугацаанд чиглүүлэх зорилготой программ хангамж дээр хамтран ажилладаг юм байна. 

Манай улсын хүн амын таргалалтын талаар Интермед эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал А.Саранбаатартай ярилцлаа.  

зураг
 

 

 

"Өглөө болгон шүдээ угаадаг шиг хооллолт, хөдөлгөөн дээрээ ч гэсэн эрүүл дадлыг баттай суулгавал насан туршийнхаа жингийнхээ асуудлыг шийдлээ гэсэн үг"

- Монголд уг тураах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа шалтгаан нь юу юм бэ? Зүрх, судасны өвчлөл ихсэж байгаа нь таргалалттай холбоотой юу? 

- Нийт хүмүүсийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын болон Монгол улсын таргалалттай холбоотой судалгаанууд дээр суурилж эмнэлгийн программ хангамжийн чиглэлээр  ажиллаж байсан инженер, мэргэжлийн эмч нартай хамтарч уг аппликэйшнийг бүтээсэн.

Хамгийн хялбар байдлаар буюу хүний дадал зуршлыг нь өөрчлөх замаар таргалалтын асуудлыг шийдэх зорилготой. 

Дийлэнх таргалалтын шалтгаан нь өндөр илчлэгтэй хоол хүнс хэрэглээд түүнийгээ амьдралын хэв маягаасаа шалтгаалж хөдөлгөөн хийж шатааж чадахгүй байгаагаас л болж байна. Улмаар уг илчлэг нь биед өөхөн давхарга болон хуримтлагдаж байгаа юм.

Илүүдэл жин, таргалалт нь бүс нутаг, амьжиргааны түвшин харгалзахгүйгээр бүх насны хүн ам ялангуяа насан хүрэгчдийн дунд өндөр, хүүхдүүдийн дунд нэмэгдэж байгаа аж.

"Тухайн хүний ажил мэргэжил, өвчний түүх, уудаг эм зэрэг олон нарийн мэдээллийг хиймэл оюун ухаан боловсруулж идэж болох хоолыг тооцож өгнө"

- Яг өөрт тохирсон тураах арга барил их чухал шүү дээ. Хүмүүс бусдын зөвлөсөн үнэн худал нь мэдэгдэхгүй эм бэлдмэл, хоолны дэглэмийг дагаж үр дүнд хүрэхгүй байгаа нь ажиглагддаг. 

- Nourish апп дээр бүртгэл үүсгэсэн хүн бүрийн хоолны мэдээлэл болон зөвлөгөө өөр өөрөөр гарч ирнэ. Учир нь тухайн хүний ажил мэргэжил, өвчний түүх, амьдралын хэв маяг, уудаг эм зэрэг олон нарийн мэдээлэл дээр түшиглэж хиймэл оюун ухаан идэж болох хоол хүнсний жагсаалт болон тэдгээрийн ккал, илчлэгийг тооцож өгөх юм. 

Түүний дараачаар хүн өөрөө тухайн өдрийнхөө жингийн мэдээлэл болон ямар хоол идсэн, дасгал хөдөлгөөн хийсэн эсэх зэрэг мэдээллээрээ өдөр болгон тэмдэглэл хөтөлж явна. Өдөр болгон аппликэйшнээс зөвлөсөн идэж болох хоол хүнснүүдээсээ сонгож хэрэглээд ирэхээр хүн сүүлдээ юуг ч хамаагүй бодохгүйгээр идэх биш хэр их илчлэгтэй зүйл билээ гэх зэргээр боддог дадал зуршилтай болж байгаа юм. Хүний ухамсарт гарч байгаа өөрчлөлт маш чухал 

- Таргалалттай хүмүүс хурдан л турахыг хүсэж олон аргыг туршиж үздэг. Гэхдээ хичээл зүтгэл гаргаж турчхаад ахиад л удалгүй таргалах тохиолдол олон байдаг. 

- Эхлээд илүүдэл жинтэй болно. Дараа нь таргалалт болно. Тэр нь эцэстээ өвчин болно. Хүн өглөө болгон шүдээ угаадаг шиг хооллолт, хөдөлгөөн дээрээ ч гэсэн тийм дадлыг баттай суулгавал насан туршийнхаа жингийнхээ асуудлыг шийдэж байна гэсэн үг. Мэс засал, эмийн аргаар таргалалтаас сэргийлж болох ч хамгийн зөв арга нь идэж байгаа хоол хүнсээ зөв сонгож, эрүүл дадал суулгах юм. Хүмүүс хэтэрхий их хоолоо сойх, мацаг барих, өөрт тохирохгүй эмийн бодисыг хэрэглэх зэргээр өөрийгөө хохироодог. 

Таргалалтыг өвчин болохоос өмнө зохистой хэмжээнд жингээ хадгалах дадал зуршлыг л өөртөө суулгах нь чухал

Хоногт авч байгаа илчлэгийн хэмжээгээ хэт их байлгахгүй, авах ёстой илчлэгээ аваад, шатаах ёстойгоо шатааж байхад л таргалалт үүсэхгүй. Эм уух, мэс засалд орох буюу өөх соруулах, ходоодны хэмжээ багасгах зэрэг нь тухайн хүн хэр их таргалалттай байгаа вэ буюу таргалалтын үе шатнаас нь шалтгаалж сонгож болох асуудал. Гэхдээ таргалалтыг өвчин болохоос өмнө зохистой хэмжээнд жингээ хадгалах дадал зуршлыг л өөртөө суулгах нь чухал юм. 


Та зөвхөн жин хасаад зогсохгүй, насан туршид үргэлжлэх эрүүл амьдралын хэв маягийг бий болгох эхлэлийг Nоurish эмнэлзүй суурьтай жин хасах хөтөлбөрт хамрагдан тавиарай.  

Nourish апп-г ЭНД ДАРЖ татан аваарай.   

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.