Уншиж байна ...

Өнөөдрийн 23:00 цагаас "Хоум плаза"-гаас Дүнжингаравын уулзвар хүртэлх замын урд эгнээг хааж, засварлана

Г.Мөрөн, iKon.mn
1 цаг 53 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

"Хоум плаза"-гийн уулзвараас "Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын урд эгнээг өнөөдөр буюу аравдугаар сарын 5-ны 23:00 цагаас хааж, шинэчилнэ.

Авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 7-ны 06:00 цагт нээгдэх юм.

Харин тус авто замын хойд эгнээг аравдугаар сарын 7-ны 23:00 цагаас 8-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчлэхээр төлөвлөжээ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс зөвлөлөө.