Уншиж байна ...

Mining Week 2024 & MinePro 2024 – Монголын уул уурхайн салбарынхан гурав дахь өдрөө чуулж байна

ikon.mn
2024 оны 10 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам/Ministry of Industry and Mineral Resources/, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци/Mongolian National Mining Association, Ашигт малтмал, газрын тосны газар/The Mineral Resources and Petroleum Authority of Mongolia, Capital Markets Mongolia нарын хамтран Монголын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарыг гадаадын хөрөнгө оруулагч нарт сурталчлах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Уул уурхайн 7 хоног” /Mining Week & MinePro 2024/ арга хэмжээг 2024 оны 10 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

https://www.facebook.com/minepro.mongolia.mining.exhibition.convention.expo/videos/487050100904130/?rdid=Y90YDUOLLBdGAoo0

“Уул уурхайн 7 хоног” чуулганаар 4 хоногийн хугацаанд салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дэлхий нийтийн чиг хандлага, ногоон хөгжил, тэрбум мод, төрөөс баримталж буй бодлого шийдвэрт иргэд, олон нийтийн оролцоог хангах, хамтарсан шийдлийг эрэлхийлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хууль, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх зэрэг тулгамдсан олон асуудлыг бүх талын оролцоотойгоор нээлттэй хэлэлцэхээр хөтөлбөрт тусган ажиллаж байгаа бол Minepro үзэсгэлэнд Монгол, Их Британи, Канад, Солонгос, Япон, Казахстан, БНХАУ зэрэг Франц, Чех зэрэг 10 гаруй улсын  эрдэс баялгийн салбарын 250 гаруй ханган нийлүүлэгч, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид оролцож өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг манай улсын эрдэс баялгийн салбарын оролцогч талуудад сурталчлан танилцуулж байгаа билээ.

Энэ жилийн арга хэмжээнд оролцох гадаад, дотоодын төлөөлөгчдийн оролцоо өнгөрсөн жилтэй харьцуулахад илүү байгаа нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар Монголын төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна гэж үзэж байна.

2024 оны 10-р сарын 2-4 | Арга хэмжээний үеэрх онцлох агшнууд

Өнгөрөгч гурав хоногийн хугацаанд “Хамтын Чуулган, Санаачилга, АҮЭБЯ болон МУУҮА, CMM” танхимуудад ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИН, ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН САНХҮҮЖИЛТИЙН БОЛОМЖУУД зэрэг 20 гаруй хуралдаан, 70 гаруй илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулагдаад байна. 

Арга хэмжээний хамгийн сүүлийн өдөр маргааш буюу 10 дугаар сарын 05-ны Бямба гарагт болох бөгөөд ямар ч насныхан үзэх боломжтой үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй зохион байгуулагдаж байгаа тул та бүхнийг амралтын өдрөөрөө хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Мөн зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтарч буй дотоодын 50 орчим байгууллага, олон улсын 30 гаруй байгууллагууддаа талархал илэрхийлье. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.