Уншиж байна ...

ФОТО: Улсын II эмнэлгийн эмч нар зүрхний титэм судасны хэт авиан оношилгоог нутагшуулна

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улсад эмчлэгдэх боломжгүй байгаа 26 төрлийн өвчний эмчилгээг эх орондоо нэвтрүүлэх, нутагшуулах зорилгоор эмч мэргэжилтнүүдийг шат дараатайгаар БНХАУ-д суралцуулж байна.

Тодруулбал 13 багт хуваан урд хөршид суралцуулах хуваарьтай аж. Тун удахгүй гурав дахь ээлжийн баг буюу Улсын II төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүд суралцахаар эх орноосоо мордох юм. Өнөөдөр Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн, Эрүүл Мэндийн сайд Т.Мөнхсайхан тэдэнтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо.

"Хавдраар өвчилсөн иргэдийн 40 гаруй хувь нь оношлогдсон жилдээ нас бардаг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Уулзалтын эхэнд сайд Т.Мөнхсайхан "Өнөөдрийн уулзалтын гол зорилго бол эрүүл мэндийн салбарт хийгдэх цогц бодлогыг товч танилцуулах юм.

Хүн амын эрүүл мэнд сайнгүй байгааг бүгд мэдэж байгаа. Эрүүл мэндийн салбарт хэрхэн яаж бага зардлаар их өвчнийг илрүүлэх, иргэдийн өвчилж буй шалтгааныг зөв тодорхойлох, аймаг сум, төв, дүүргийн өрхийн эмнэлгийн чадавхыг сайжруулах замаар төв эмнэлгийнхээ ачааллыг бууруулах шаардлагатай байна.

Жишээлбэл хавдар үүсгэж буй шалтгааныг одоог хүртэл тодорхойлж чадаагүй. Ходоодны хавдар, элэгний хавдраар дэлхийд тэргүүлж байна. Умайн хүзүүний хавдрын тохиолдол буураагүй. Энэ жил нийт 7,200 орчим хавдар оношлогдсон. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 18 хувиар өссөн үзүүлэлт. Хавдраар өвчилсөн иргэдийн 40 гаруй хувь нь оношлогдсон жилдээ ертөнцийн мөнх бусыг үзүүлж байна.

Түүнчлэн 70 гаруй хувь нь эхний шинжилгээгээр оношлогддог. Цаашлаад иргэдийнхээ эрүүл мэндийг илүү анхаарахад та бүгдийн санал, шүүмж их хэрэгтэй байна" гэж онцолсон юм.

"Бүтэн багаараа сургалтад хамрагдаж байгаагаараа онцлог"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Уулзалтын дараа гадаадад эмч нараа сургах болсонтой холбогдуулан Улсын II төв эмнэлгийн захирал Б.Бямбадорж, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, тус багийн ахлагч, их эмч Х.Дашдэмбэрэл нар гуравласан гэрээ байгуулав. 

Энэ удаагийн сургалтын багийн ахлагчаар Улсын II төв эмнэлгийн Зүрх судас судлалын тасаг, Шигдээсийн нэгжийн их эмч Х.Дашдэмбэрэл, их эмч Б.Батболд, их эмч Г.Өсөхбаяр, тус нэгжийн сувилагч М.Лхагвадулам болон дүрс оношилгооны тасгийн техникч М.Очир нарын бүрэлдэхүүнтэй урд хөршийг зорих аж.

Энэ талаар багийн ахлагч, их эмч Х.Дашдэмбэрэл "Зүрхний титэм судасны хүнд зэргийн нарийсал, тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор сургалтад хамрагдана. Манай багийнхан нарийн мэс засал хийдэг эмч нар. Тиймээс бүтэн багаараа сургалтад хамрагдаж байгаагаараа онцлог юм.

Манайд энэ төрлийн хагалгааг хийдэг болоод тодорхой хугацаа өнгөрсөн. Гэхдээ энэ сургалтад явснаар өмнө нь судасны бүтцийг рентгенээр гаднаас нь үнэлдэг байсан бол одоо хэт авиан оношилгооны төхөөрөмжөөр судасны бүтцийг нь дотроос нь харж, үнэлдэг болно. Ингэснээр тухайн өвчний оношилгоог илүү тодорхой болгоно гэсэн үг. Уг сургалт хоёр сарын хугацаанд үргэлжилнэ" гэв.

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг