Уншиж байна ...

Холливүүдийн од Киану Ривз автомашины мэргэжлийн уралдаанд анх удаа хүч сорьжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Холливүүдийн од Киану Ривз өчигдөр буюу Бямба гарагт алдарт “Indianapolis Motor Speedway” авто уралдааны зам дээр мэргэжлийн тамирчны замналаа эхлүүлжээ.

45 минут үргэлжилсэн уралдааны ес дэх эргэлт дээр тэр замаасаа гарсан ч осол эндэгдэлгүй уралдаанаа үргэлжлүүлсэн байна.

Нийт 35 өрсөлдөгчөөс чансаагаараа 31 дүгээрт эрэмбэлэгдэж байсан Ривз 25 дугаар байраар уралдаанаа өндөрлүүлжээ.

Одоо 60 настай Ривз энэ удаа Toyota GR Cup цуврал тэмцээнд өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр буюу Ням гарагт дахин уралдах гэнэ.

зураг
 

Тэрбээр энэ уралдаанд өөрийн бичсэн “The Book of Elsewhere” номыг сурталчилж, 92 дугаартай BRZRKR автомашинаар уралджээ.

Автомашинаар давхих хоббитой Киану Ривз өмнө нь 2009 онд “Toyota Grand Prix of Long Beach“ тэмцээний алдартнуудын дунд зохион байгуулагдсан уралдаанд түрүүлж байсан юм.

Тэрбээр Ирэх долоо хоногийн Мягмар гарагт Лос-Анжелес хотод зохион байгуулагдах “Speed” киноны 30 жилийн ойн арга хэмжээнд хамтран тоглосон жүжигчин Сандра Буллоктой хамт оролцоно.

 

Эх сурвалж: Associated Press