ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "13 жилийн турш элдэв сорилтыг даван туулж, эрсдэл хүлээсний эцэст Бөөрөлжүүт ЦС-ын эхний блок ашиглалтад орж буйд баяртай байна"

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улс цахилгаан эрчим хүчнийхээ хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах буюу бие даасан болохыг эрмэлзэж, олон жил гацсан төслүүдээ урагшлуулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих зэргээр үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. 

Үүний нэг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станц. 10 гаруй жил яригдсан уг цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай эхний блок өнөөдөр ашиглалтад орлоо.

Цахилгаан станцыг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үг хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц байгуулахаар төлөвлөсөн. Тэгвэл өнөөдөр бид бүхэн уг төслийн эхний үе шатыг нээсэн сайхан үйл явдлын гэрч болж байна. Нийслэл Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж, өнгөрсөн жилийн дундажтай харьцуулахад энэ жилийн байдлаар 11.3 хувиар өссөн байна. Цаашид ч эрчим хүчний хэрэглээ эрчимтэй нэмэгдэх нь дамжиггүй. Уг цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах санаачилга гарган ажиллаж буйг дуулгахад таатай байна. Энэхүү эхний үе шатыг нээснээр 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц, 71 км урттай 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугамыг бий болгох боломж бүрдлээ" хэмээн хэллээ. 

Мөн Бодь Группийн үүсгэн байгуулагч Д.Баясгалан "Энэхүү төслийг эхлүүлж, хөрөнгө мөнгө зарж эхэлснээс хойш 13 жил өнгөрчээ. Бид энэ төслийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсад хамгийн хямд эрчим хүч үйлдвэрлэх зорилго тавьж, эрэл хайгуул хийсэн. 

Нүүрсний орд илрүүлж, нөөц баталж, уурхайгаа эхлүүлэхэд зургаан жил шаардсан. Цахилгаан станц барих зөвшөөрөл, хөрөнгө оруулалтын болон цахилгаан худалдаж, худалдан авах гэрээ байгуулахад 4-6 жил, санхүүжилт босгоход дөрвөн жил шаардсан. 

Илчлэг багатай эрчим хүчний нүүрсийг яаж капиталжуулах вэ гэдгийг олон оронд очиж судаллаа. Монгол оронд таарсан цахилгаан станц барих компанийг хайж, олон газарт очсоны эцэст БНХАУ-ын Сино стийл компанитай гэрээ байгуулсан. 

Түүнчлэн 2016 онд Засгийн газартай цахилгаан худалдаж, худалдан авах тухай гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Төслөө эхлүүлэхийн тулд зээл авах, хөрөнгө босгоход шаардлагатай олон гол нөхцөлүүдийн нэг нь Засгийн газар худалдаж авсан цахилгааныхаа төлбөрийг цаг тухайд нь төлөх үүрэг хүлээх байв.

2022 оны долдугаар сарын 28-ны өдөр яг энэ талбайд Монгол Улсын хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшил шингэсэн салхин хөргүүртэй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилгын ажлын шавыг тавьж байв. Харин өнөөдөр энд гадаад дотоодын инженер техникийн 1,800 гаруй мэргэжилтэн ажиллаж байна. 

Хамгийн хямд үнэтэй эрчим хүчийг удаан хугацаанд тогтвортой нийлүүлэхийн тулд нүүрсээ уурхайн амнаас 1.6 километрийн зайнаас туузан дамнуургаар авна. Багануур болон Сэргэлэнгийн дэд станцтай 220 кВт-ын агаарын хос шугамаар холбогдож, тасралтгүй 28 жил нэг үнээр нийлүүлэх гэрээ байгуулсан юм.

13 жилийн туршид нүсэр их хүчин чармайлт гаргаж, элдэв сорилтыг даван туулж, маш их хөрөнгө зарцуулж эрсдэл хүлээсний эцэст цахилгааны станцын маань анхны блок, Монгол Улсын 40 жилийн дараа ашиглалтад орж буй хамгийн том турбин зуухны нээлт болж буйд баяртай байна" гэлээ.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг 2025 онд ашиглалтад оруулна. Ийнхүү тус 2 блок бүхий 300 МВт цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 2.1 тэрбум хүртэл кВт цахилгаан үйлдвэрлэх боломжтой юм байна.

2024-2028 онд Улаанбаатар хотод метроны I, II шугам, Тойрог хурдны зам, Туулын хурдны зам, Шинэ зуун мод хотын дэд бүтэц болон зургаан дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн. Эдгээр ажлыг хийхэд нэн түрүүнд эрчим хүчний найдвартай байдлыг хангах нь чухал байгаа юм. Тиймээс ч Бөөрөлжүүтийн эхний блок болон батарей станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотод дутагдаж байгаа эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой. 

Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг нийт дөрвөн блок бүхий 600 мBт хүчин чадалтай барихаар төлөвлөж буй.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
73
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ХАХА
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
49 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.50.206.95] 2024/10/7
Энэ яахав, өвөл ирлээ айлууд гэрээ сайн дулаалаарай утааны гамшиг айсуй
0 | 0 Хариулах
obama [202.131.248.198] 2024/10/7
ODOO L ZUV ZAMAARAA XUGJIJ BNA DAA
0 | 0 Хариулах
mongol [66.181.187.78] 2024/10/6
mundag bn, togtoi bhad yunaas ch aihgyu
2 | 0 Хариулах
Зочин [66.181.180.233] 2024/10/6
Энэ вьетнам, баглаадээш ч билүү халтар [хориотой үг] хажууд нь юу хийж яваан. Хүн нам гэлүү дан мэдрэл [хориотой үг] нар. Суганд чаачих гээд л
4 | 4 Хариулах
Зочин [202.9.40.145] 2024/10/6
Муулаад байдаг даахын үед баригдлаа. Түүнээс хүүк, женко, элбэг, нар чадаагүй. Хүнийг муулж болно. Гэхдээ чадаж байгаа юмыг үнэлж сур, троллуудаа
5 | 4 Хариулах
Зочин [103.145.234.104] 2024/10/6
Женко хорлож чадсангүй. Ашгүйдээ
4 | 0 Хариулах
Зочин [66.181.180.140] 2024/10/6
Сайн ба.баяр хүргэе?
2 | 0 Хариулах
зочин [202.126.89.182] 2024/10/6
Бодь мундаг, Баясгалан түүний баг мундаг байна
5 | 1 Хариулах
Зочин [43.242.243.193] 2024/10/6
Эхлүүлэх гэж 10 жил алджээ.Хятадууд 3 жилд барьжээ.Одоо тэр Эрдэнэбүрэнгийн станц эсэргүүцэгч Оросоос цахилгаан хэрэглэгч малнуудыг яаралтай шийдэх хэрэгтэй.Данхан толгойт энэ станцыг өөрөө анхаараад сайд болсон 2016 оноос яаралтай явуулах боломж байсан.Учрал юм юмруу үсчээд яг энэ данх шиг 4 жилийн дараа хийсэн юмгүй сууж байна.
4 | 0 Хариулах
Зочин [124.158.126.53] 2024/10/6
Усан цахилгаан станцаа л хурдан бариад авмаар байна. Орос Украйны дайн хүндэрвэл Оросын цахилгаан эрчим хүч өөрөө ч баталгаагүй болно, бид хугацаа алдалгүй барих хэрэгтэй
4 | 1 Хариулах
Зочин [66.181.160.75] 2024/10/6
"Эрдэнэбүрэн"-ийн усан цахилгаан станц юу болсон бэ?? Манай УИХ дахь АН, ХҮН хүртэл сая Путинг ирээд дураар дургиж байхад гөлөг шиг сүүлээ хавчаад чихээ хулмайлгаад довжоон доогуур ороод чимээгүй хэвтчихсэн!!1990 оны Ардчилсан хувьсгалын ахмадууд ТӨР-д байсан бол эд нар шиг гөлөлзөхгүй, хэлэх үгээ хэлэх л байсан даа?! Путин харьяа нутаг дэвсгэрээ эргэж яваа эзэн ноён шиг авирлаж, тусгаар тогтносон Монгол Улсын нэр хүндээр бөгсөө арчиж хаячихаад яваад өглөө шдээ!!!!
10 | 2 Хариулах
Зочин [103.212.116.82] 2024/10/6
Өлөн өлөн дарга өлөн намынхан мөнгө зулгаачих гээд л үхэлдээд байсан болохоос биш энийг тустай гэдгийг тоохгүй идэх ам хазах шүдээ билүүдээд сууж байсан юм.
5 | 0 Хариулах
ОЮУНЭРДЭНЭ [59.153.112.144] 2024/10/6
Ч.САЙХАНБИЛЭГ ГЭЖ ҮНДЭСНИЙ ҮЗЭЛТЭЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЧӨТГӨРТЭЙ Ч НӨХЦӨЖ ЧАДАХ НОВШ !
1 | 4 Хариулах
Зочин [66.181.183.34] 2024/10/6
Сайханбилэгийн эхлүүлсэн төслийг нянгар Нямбаатар хийсэн юм уу
15 | 3 Хариулах
ГАН-ОЧИР [202.126.88.176] 2024/10/6
Нямбаатарт хулгайлахгүй юм байхгүй. Тэр бүгдийг хулгайлна.
4 | 1 Хариулах
иргэн [103.168.34.75] 2024/10/5
түмний баялгын мөнгөний жоол ч болов нь хэрэгтэй зүйлд зарцуулагдаж, харин буруу бодлогынхоо алдааг ард түмний нуруунд үүрүүлэхгүй шүү, цах дулаанаа нэмээд...
3 | 0 Хариулах
ªâãºí [49.0.139.148] 2024/10/5
Бодь сургамжаа мэдэж ээ "ТТ-ГС" баярхүргэх хэрэгтэй. Чанарыг хүлээн зөвшөөрсөн үү?? гэх дээ амжилт.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.176.60] 2024/10/5
Тултал Хийнэ гэдэг дорно сурталчилгаа явуулах болинуу
1 | 2 Хариулах
Зочин [66.181.176.60] 2024/10/5
Порно
0 | 0 Хариулах
jhgj [122.201.31.153] 2024/10/5
Нямбаатар мөнгө гаргаж, Боди бариулж, улс цахилгаантай боллоо
3 | 6 Хариулах
Нийгэм-сэтгэцийн асуудал [59.153.115.88] 2024/10/5
Чойжилсүрэн итгэлгүй л байх шиг байна. Худлаа хөөрөөд хаа ч үгүй байхад гэсэн харцтай. Тэр арай дээр ш тээ. Ядаж л худлаа ярихгүй.
5 | 1 Хариулах
ккк [103.57.95.124] 2024/10/5
энэ чинь хятад монголын ИТАжилтнуудын бүтээл болохоос диьаны шүүмжлэгч нар мэдэх бас шүүмжлэх эд ч биш бх аа кккк
2 | 1 Хариулах
Зочин [66.181.176.60] 2024/10/5
нянбакчер сүүлийн 4н жилд бид барилаа гээл шаасан чинь шүлс нь хатаагүй байхад Баясаа захирал энн бидний 13н жилийн хөдөлмөр гэлээ кккккк
13 | 1 Хариулах
bayar hurgey [103.57.92.38] 2024/10/5
Huviin hevshil company uuddaa
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.134] 2024/10/5
ЦООХОР ДЭЭЛТИЙН ГӨЛӨГНҮҮД ANGRY ДАРААД БАЙГАА ЮМ УУ? МОНГОЛЫГ ОРОСЫН ХАРЬЯАТ БОЛГОЧИХ САНААТАЙ МУУ ООРКУУД
18 | 3 Хариулах
Зочин [103.212.117.53] 2024/10/5
Соц үед 15 улс багтсан Зөвлөлт улс ийм бүтээн байгуулалтыг хийдэг байлаа. Харин одоо ганц Орос нь үлдээд юуч хийж чадахаа байсан байна. Зөвлөлтийн оронд Хятад гэдэг мундаг бүтээлч улс гарч ирж зам, цэвэрлэх байгууламж, уурхайн обьект, үйлдвэр, гүүр, хурдны зам, цахилгаан станц гээд олон юм хийдэг болжээ.
6 | 4 Хариулах
Зочин [202.126.90.197] 2024/10/6
Harin odoo Sogtuu orsuudaas hol baisan uls bukhen hogjin tsetsgeldeg tsag irjdee. Tanii naad helee baigaa chini ulger bolon uldej dee. Tiim uye baisan gesen ongorson tsag deerhi huuch yaria bolsoon.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.51] 2024/10/5
Энэ зурган дээр хятад үсэг байна. Хятадын цахилгаан станц юм байна.
2 | 8 Хариулах
jhgj [103.168.34.187] 2024/10/5
Барилгын компани нь урдаас. Станц нь монголынх.
6 | 2 Хариулах
jhgj [122.201.31.153] 2024/10/5
мал бол малаар л үлддэг юм байна. Оросын мал бүр мал юм
4 | 2 Хариулах
Зочин [202.9.40.227] 2024/10/5
Эрчим хүчний салбараа энэ мэтчилэн хувьчлах хэрэгтэй
10 | 2 Хариулах
Зочин [202.9.46.51] 2024/10/5
Газар нутгаа ч бас хувьчлах хэрэгтэй. ккккк
3 | 3 Хариулах
Зочин [202.126.89.236] 2024/10/5
Женког ойртуулаагүй ганц төсөл хэл амгүй нэг юм баригдлаа. Үр ашгаа бүрэн өгөөсөйдөө...
25 | 2 Хариулах
Зочин [66.181.176.60] 2024/10/5
Жэнког ерөнхийлөгч байхад харин ч явсан ажил Баясгалан Жэнко хоршил төмөр зам барилаа бас цахилгаан станц барьж атаархсандаа өмдөндөө бааж шээж бнуу ккк
4 | 8 Хариулах
jhgj [122.201.31.153] 2024/10/5
Женко л монголын бүх юмыг хорлосноос нэг ч бүтээсэн юм байхгүй шүү
8 | 1 Хариулах
Зочин [66.181.184.227] 2024/10/5
МАН 8 жилийн хугацаанд ганц цахилгаан станц барьчихаж чадахгүй одоо хувийн хэвшлийн хийсэн ажлаар ПИ-АРдахаас нээлтэнд нь ирж 2 шушмаа гуцахаа болих хэрэгтэй. Данх бол юу ч хийж чадахгүй зүгээр л Салбадай, Гялгар бол зүгээр хэрүүлч чавганц. Эднийг зайлуулах хэрэгтэй...үхсэн ацных нь 14 мега төсөл. ҮХСЭН НОХОЙН ОЦГОР
16 | 1 Хариулах
Зочин [172.56.17.81] 2024/10/6
👍
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.107] 2024/10/5
MCS бариулахгүй 13 жил болсныг Женко өөрөөсөө мөнгө гаргаж байж арайхийж барьсан гэж байна. Женко үнэхээр ясны эх оронч хүн юм.
1 | 24 Хариулах
Зочин [139.5.216.242] 2024/10/5
Esergeereesht. Mcs uursduu munguu gargaad barih gj baihad n boliulsan ternees n boloor urtug undur jijig tsahilgaan stants barisan. odoo boltol oyutolgoi tavan tolgoi hytadaas importoor. Ene buuruljuut niislel hugjliin bank edr geed buun ulsiin bondoor bosson. Bodi dund n ajilsan hereg
9 | 1 Хариулах
Зочин [139.5.216.242] 2024/10/5
Mcs-eer anh tumur zam bariultsan bol odoo bid unegui tumur zam huleej awtsan bh bailaa gj.
13 | 1 Хариулах
jhgj [103.168.34.187] 2024/10/5
женко түй ч хамаагүй шүү. Засаг мөнгө гаргаж, Боди бариулсан
6 | 1 Хариулах
Choir [194.99.105.90] 2024/10/5
Энэ ХҮНий нэг нөхөр бүүр данхын бөгс рүү нь орлоо шүү хаха
2 | 2 Хариулах
Зочин [103.212.118.144] 2024/10/6
Угаасаа гөбснөөс н гарч ирсэн юм чинь
1 | 1 Хариулах
Зочин [103.168.34.16] 2024/10/5
Юу юуны туханд хүрэлгүй бүү догдол. Их л баярлаж догдлох тусам ард түмэн бүлэглэлийн олз болно. Сэвээчдийн үгээр бүү хошгир, хошгирох тусам буудуулах магадлал өндөр. Нар, салхи, усан цахилгаан станц маш их ашигтай гэж хэн ард иргэдийг хошгируулж дагздаж байгаад олон тэрбумын зээл авлаа. Одоо эвдэрхий станцууд олон тэрбумын зээлтэй л хоцорсон шүү.
1 | 3 Хариулах
Зочин [202.9.40.145] 2024/10/5
Нүүрс мандтугай
0 | 0 Хариулах
Бат инженер [202.9.40.191] 2024/10/5
Нам засаг бага саад болвол ажил ингэж бүтэж байгаа юм даа. Одоо МАН савраа татах хэрэгтэй.
9 | 0 Хариулах
Зочин [68.183.221.211] 2024/10/5
Жэнко мэтийн оросын гар хөлийг иймэрхүү том бүтээн байгуулалтаас холдуулах хэрэгтэй.
9 | 1 Хариулах
jhgj [103.168.34.187] 2024/10/5
оросууд, женког ойртуулаагүй учрас бүтсэн юм
19 | 1 Хариулах
Зочин [202.126.91.221] 2024/10/5
НОГООН ЭНЕРГИ ГЭЖ НЭРЭЭР АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ САНАЛ БОЛГОЖ ХҮЧЭЭР ШАХААД БАЙГАА ЦААД ШАЛТГААН НЬ ӨӨРСДИЙНХӨӨ ТЕХНОЛОГИЙГ ХЭТ ИХ ӨНДӨР ҮНЭТЭЙ ШАХАХ САНАА ЮМШҮҮ ХҮҮХДҮҮДЭЭ МАНАЙ ЮУ БН НҮҮРС БАЙНА НҮҮРСЭЭРЭЭ ХӨБРХӨӨН ДОТООДОО ХАНГААД ГАДНЫ ХАРААТААС ГАРСАН НЬ САЙНШҮҮ ХБАТТУЛГА МЭТИЙН ОРСЫН ГАР ХӨЛИЙГ УСТГАХ ХЭРЭГТЭЙ. НАРИЙН ЦАРИГИЙГ ЖЛС ЦООЛЖ ПОПУЛИЗМДААД 20 ЖИЛ ГАЦААНГУУТ ТЭР ХООРОНД ОРОС ХЯТАДАД НҮҮРСЭЭ НАРИЙН ЦАРИГ ТАВИАД 20 ДАХИН ИХ ЭКСПОРТОО ӨСГӨСӨН НЬ САНАМСАРГҮЙ ЗҮЙЛ БИШШҮҮ
12 | 2 Хариулах