Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Ардын багш Чимэдбазарын Дамдиншаравт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. 

Энэ үеэр Монгол Улсын Гавьяат тамирчин, Ардын багш, 1968 оны Мехико хотод болсон зуны олимпын наадмаас хүрэл медаль хүртэж, олимпын наадмаас Монгол Улсын анхны медалийг авчирсан Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат Чимэдбазарын Дамдиншаравт Биеийн Тамир Спортын 100 жилийн ойг тохиолдуулан Хөдөлмөрийн баатар цол хүртээв. 

Сонирхуулахад Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Чимидбазарын Насантогтох түүний төрсөн дүү билээ. Ийнхүү ах дүү хоёр Хөдөлмөрийн баатар боллоо.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав