Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Долгорсүрэн заанд Сүхбаатарын одон хүртээв

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. 

Сүхбаатарын одонгоор Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Монгол Улсын заан, гавьяат тээвэрчин Донровын Долгорсүрэнг шагналаа. Өдгөө 78 настай заан Д.Долгорсүрэн улсын баяр наадамд 11 удаа шөвгөрсөн. 

Тэрбээр 1968 онд улсын начин, 1976 онд улсын заан цол хүртсэн билээ. Түүний дөрвөн хүүгийн гурав нь аавынхаа адил бөхөөр хичээллэж, хүү Д.Сумъяабазар нь улсын аварга, Д.Сэржбүдээ нь улсын начин цолтой бол бага хүү Д.Дагвадорж нь сүмогийн ёкозүна цолд хүрсэн юм.