Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.ОЙДОВДОРЖ: Монголд орон сууцны үнэтэй ЯПОН ХАУС тохирно

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 7 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Дорнын барилга, байгууламжийн онцлог, архитектурын шийдэл бүхий технологид суурилсан, ухаалаг, минималист "Икигай виллаж" хаус төслийн менежер Б.Ойдовдоржтой ярилцлаа.

-Монголчуудад энэ хаус гэдэг сууц арай ахдаад байна уу?

Монголчуудын хотжих үйл явц дуусаагүй байна. Хүн амын талаас ихгүй хэсэг нь нийтийн орон сууцанд амьдрах соёлтой танилцлаа. Гэтэл хотжилтын бохирдол, бөөгнөрөл нь салхинд гарах нэрээр өөр нэг бохирдлыг үүсгэх шалтгаан болж байна. Тэгэхээр манайх шиг ийм том газар нутагтай улс орон  дэлхийн хөгжлийг дагаад хаус буюу амины орон сууцанд амьдрах нь эргэлзээд байх сонголт биш. Суурин соёл иргэншлийг бүтээх туршлага багатай учир манай барилгын компаниуд зах зээлдээ ахадсан нүсэр, өндөр өртөгтэй хаус төслүүд эхлүүлж алдагдалд орж байгаа нь үнэн. Гэтэл Солонгос, Хятад, Япон зэрэг улс орнуудад боломжийн үнэтэй хаусуудаа эхлээд шийдсэн.

-Боломжийн үнэтэй гэж ямар хаусыг хэлж байгаа вэ?

Барилга, бүтээн байгуулалт гэдэг бол  эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөтэй шууд холбоотой. Тухайн улс орны хөгжлийг тодорхойлдог нарийн мэргэжлүүдийн хамтралаас бүрддэг хариуцлагатай салбар юм. Нарийвчилсан судалгаа, шинжилгээ, зураг төсөл, тооцоолол, төлөвлөлт, түүхий эд, материал, логистик, хүний нөөц гээд маш олон хүчин зүйлүүдээс хамаарч эцсийн үнэ  тогтдог.

Орчин үед дэлхий нийтийн чиг хандлага нь тансаг гэхээсээ илүү байгальд ээлтэй, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй ухаалаг, энгийн хэрэглээг сонгож байна. Энэ жишгийг ч бид монголдоо бий болгохыг зорин "Икигай виллаж" хаус төслөө эхлүүлээд эд дундаа явж байна. Оршин суугчдын нийтлэг хэрэглээ, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, илүү хэрэглээнээс татгалзаж, чанартай ухаалаг “Минималист” шийдлийг нэвтрүүлж байгаа нь зах зээл дээрх дундаж орон сууцны үнэтэй дүйцэхүйц эсвэл түүнээс ч бага байх боломжтойг харуулж байна.

зураг
 

-Яагаад Икигай гэж нэрлэсэн бэ?

“Икигай” гэдэг бол японд олон жилийн өмнө үүссэн хүний амьдралын бүхий л хэрэгцээний огтлолцол буюу тэнцвэрийн ухаан юм. Япончуудын амьдралын хэмнэл нь өндөр хариуцлагатай, маш завгүй ч урт удаан, аз жаргалтай амьдардаг гол шалтгаан бол "Икигай" юм. Тиймээс бид энэхүү төслөө “Икигай виллаж” гэж нэрлэсэн. “Икигай виллаж” төслийг 2023 оны хавар эхлүүлж, 2 жилийн турш хөгжүүлж байгаа. Минималист, чанартай, ухаалаг, ээлтэй, хэмнэлттэй, аюулгүй байх бол манай төслийн үндсэн зарчим юм. Монголчууд бид ОХУ, БНХАУ гэдэг дэлхийд технологиороо тэргүүлэгч 2 том гүрний дунд амьдарч байна. Энэ боломжоо ашиглаж, төслийн шаардлагад нийцсэн чанартай технологиудыг судалж, нэвтрүүлээд байна.

Дулаан алдагдал багатай материалуудыг сонгож, эрчим хүчний хэрэглээгээ 3 дахин бууруулсан халаалт, агааржуулалтын нэгдсэн технологийг ашиглан, түүнийгээ сэргээгдэх эрчим хүчтэй хослуулан нэг удирдлагын систем буюу оршин суугчдын гар утсанд төвлөрүүлсэн нь Монголдоо анхдагч ухаалаг шийдэл юм. Өөрөөр хэлбэл та өөрийн хаусны аюулгүй байдал болон ашиглалтын зардлаа утсан дээрээ хянана гэсэн үг. Ашиглаагүй үеийнхээ ус, цахилгаан, СӨХ зэрэг ашиглалтын зардлуудыг нийтээрээ төлдөг хуучны системийг халж, зөвхөн ашигласнаа төлдөг горимтой платформыг төсөлдөө оруулж өгсөн. Илүү зардал гаргах шаардлагагүй тул “Икигай” бол Монголд байгаа боломжийн үнэтэй бодит амьдралтай хаус төсөл юм.

зураг
 
зураг
 

-“Икигай“ хаус төсөл хэзээ ашиглалтад орох вэ?

Манай төслийн эхний ээлж 2024 оны 3-р улиралд ашиглалтад ороод дуусна. Шинээр захиалж байгаа захиалагч бүр өөрсдийн эдлэн газартай, 24 цагийн харуул хамгаалалттай, сайхан хөршийн холбоотой ба хүрээлэн буй орчныг нь магтахаас илүү очоод нүдээрээ үзэх нь зүйтэй болов уу. Төлбөрийн нөхцөл банкны 15 жилийн ногоон зээл, 1-2 жилийн байгууллагын хүүтэй, хүүгүй хувь лизинг гэх мэт төлбөрийн нөхцөлүүдтэй.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Төсөл хэрэгжүүлэгчийн туршлага. Буянт Сутайн Хишиг ХХК-ийн өмнө нь Хан-Уул дүүргийн 14-р хороо, Түргэний ам буюу Кувэйтийн аманд 28 айлын Сингл хаус төслийг амжилттай хэрэгжүүлээд дуусах шатандаа орж байгаа ба оршин суугчид нь нүүж ирж байна.

Холбоо барих хаяг. 72729009

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.