Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 17 хүн нас баржээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.07.01-08/ нийслэлийн долоо дүүрэг, 19 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 18 иргэний амь насыг авран хамгаалжээ.

Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 17 хүн нас барж, таван хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт дуудлагын 60 нь гал түймэр, 21 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл нэг, биологийн гаралтай аюулт үзэгдлийн дуудлага нэг бүртгэгджээ. 

 

Эх сурвалж: ОБЕГ