Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Ариунаа: Сонгуулийн санал авах байрууд хэтэрхий жижиг байгааг анхаарч бүхээгийн тоог цөөлөх, нэмж байгуулах нь зүйтэй

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сонгуулийн санал авах байранд тавигдах шаардлага болон бэлтгэх зааврын хэрэгжилт хэрхэн биелсэн талаар Хүний Эрхийн Үндэсний Комиссын ахлах референт Ч.Ариунаа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Санал авах байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тоноглолыг сайн хангасан байх талаар шаардлагад заасан байдаг. Сонгуулийн санал авах байрууд хэтэрхий жижиг байгааг анхаарч бүхээгийн тоог цөөлөх, өөр санал авах байруудыг нэмж байгуулах талаар зөвлөх нь зүйтэй гэж үзэж байгаа. 

Дохионы хэлмэрч ажиллуулах заавар бий. Хэрэв боломжгүй бол гэрэл зураг, дуу, дүрс бичлэгээр үзүүлэх бүх боломжоор хангахыг зөвлөж байна.

Өмнөх сонгуулиар дохионы хэлмэрчгүй тухай дүгнэлт гарч байсан. Энэ нь давтагдаж байгаа асуудал.

Санал авах байрны багтаамж жижгээс хүний бие муудсан, ухаан алдсан тохиолдол гараагүй.

ХЭҮК-оос сонгуулийн мониторинг гээд судалгааны ажлыг эхлүүлсэн, наймдугаар сард бүх үйл явц ил тод болж, нийтэд мэдээлнэ.

Сонгох, сонгогдох эрхийн хүрээнд судалгаанд эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, алслагдсан газар амьдарч байгаа иргэдийг хамруулж байгаа" гэж ярилаа.