Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад айлчлан ирнэ

ikon.mn
2024 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад хийх төрийн айлчлал өнөөдрөөс эхэлнэ.

Төрийн ордонд 

09:00-18:00 цагт Монголын эдийн засгийн 14 дэх удаагийн форум зохион байгуулагдана.

11:00 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт “Оюу толгойн орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо”-ноос шуурхай хэвлэлийн хурал зарлалаа. 

ХЭҮК-ын хурлын танхимд

11:00 цагт Сонгуулийн үеэрх хүний эрхийн зөрчлийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулна.

Монголын уран зургийн галерейн их танхимд

12:00 цагт Үндэсний их баяр наадамд зориулсан "Монгол бахархал-Монгол гэр" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. 

Гэмтэл согог судлалын үндэсний төвд

13:00 цагт Үндэсний их баярын наадмын өдрүүдэд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмжийг нэгдсэн байдлаар өгнө.

Монгол бөхийн өргөөнд

15:00 цагт МҮБХ-ны дэргэдэх допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс хуралдаж, улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээх эсэх асуудлыг хэлэлцэнэ.